ХУУЛЬ

Д.Гэрэл: Удирдан зохион байгуулсан дөрвөн хятад, нэг Монгол иргэнийг байцааж байна

Дөнгөж сая Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын эх сурвалжууд Засгийн газарт мэдээлэл өгснийхөө дараа, сэтгүүлчдийн асуултад товч хариуллаа.

Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга Ц.Гэрэл:

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА

“Хятад иргэдтэй холбоотой асуудлыг одоогийн байдлаар мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа. Мөнгө угаах нь тоглоом ч байж болно. Бусад хэлбэрээр ч байж болно. Үүнийг тогтоохоор манай байгууллагын болон цагдаагийн байгууллага хамтарсан шалгалт явуулж байгаа. Хардуудыг үзнэ, бүгдийг шалгана. Тухайн иргэд буусан дөрвөн буудалдаа байгаа, удирдан зохион байгуулсан хүмүүсийг саатуулж, байцаалт авч байна. Хятадын талаас 4, монголын нэг иргэнийг удирдан зохион байгуулсан хэргээр шалгаж байна.

Цагдаагийн ерөнхий газар дээр бүх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Наймдугаар сараас хойш 20,30-аараа цувж орж ирэхдээ дандаа жуулчны визээр орж ирээд, хөдөлмөр эрхэлж байсан.  БНХАУ-ын ЭСЯ манай бүх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн тул буцааж гаргах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button