Нийгмийн

НЗДТГ-ын хэлтсийн дарга нар албан тушаалаа ашиглан сурагч элсүүлж, мөнгө завшдаг байж болзошгүй

-НЭГ АНГИД БОЛОН НЭГ СУРГУУЛЬД НЭГ ДОР ОЛОН ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ БИЧИГ ИЛГЭЭДЭГ-

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан ажил зогсонги байдалд ороод удаж байна гэх шүүмжлэл иргэд болон Төрийн байгууллагуудын дунд хөвөрсөөр олон сарын нүүрийг үзсэн. Тухайн газрын газар, хэлтсийн дарга нар албан үүргээ гүйцэтгэхдээ гарын үсэг зурах хүн алга байна гэх мэтийг хэлээд ам таглаад гаргадаг байдал иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэдэг.

Харин энэ жилийн хичээлийн шинэ жил эхэлсэн даруйд дүүрэг бүрт сургуулийн хүртээмжийн асуудал яригдаж эхэлсэн. Зарим сургуулиуд жижиг ширээнд шахаж гурван хүүхэд суулгаад түрүүлж хичээлээ хийсэн ч бусдадаа боломж олгоод босож зогсож, хийж амжаагүй хүүхэд нь суугаад хичээлээ хийх зарчмаар хичээллэж байгаа тухай эцэг, эхчүүд мэдээлж байсан билээ. Тэр ч бүү хэл зарим сургуулийн хичээлийн байр хугацаандаа ашиглалтад ороогүйгээс үүдэн сурагчдаа караокений өрөөнд хүртэл хичээллүүлэхээс өөр аргагүй байдал хүрсэн байдаг.

Гэтэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын хурган дарга нар албан тушаалаа урвуулан ашиглаж Нийслэлийн нэр хүндтэй босго өндөр гэгддэг дунд сургуулиудад шууд цохолт хийж хүүхэд явуулсаар байна.

Тухайлбал,  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гэсэн албан бичгээр нэр бүхий сурагчийг харъяалал харгалзахгүй авч сургахыг үүрэгдсэн байдаг гэх.

Тухайн нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмаа нь сурагч хүүхдүүдийг авлига авч элсүүлэн сургадаг байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга нар нь албан тушаалын байдлаа ашиглан тухайн сургуульд хүүхэд элсэн сургах үүрэг чиглэл өгсөөр байгаа гэх мэдэллийг эх сурвалж өгөв.

Харин дээрх эрх бүхий албан тушаалтны цохолт хийж дуртай сургуульдаа хүүхэд сургахыг үүрэгдэн ашиг олдог нөхцөл байдлаас болж тухайн анги, сургуулийн хүүхдүүдийн сурах эрх зөрчигдөж байгаа юм.  

Мөн дээрх албан тушаалтны энэхүү үйлдэл нь Монгол Улсын нийтээр дагаж мөрдөх хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Иймд 2019-2020 оны хичээлийн жилийн эхэнд хамран сургах тойргийн бус, тодорхой албан тушаалтны дэмжлэгээр орсон хэд хэдэн суралцагчийн асуудал болон эрх бүхий албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа байдлыг нягтлан шалгуулахаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо өчигдөр /2019.10.30/ АТГ-т ханджээ.  Учир нь удаа дараагийн үйлдлээр хууль бусаар албан тушаалаа урвуулан ашиглаж дундаас нь ашиг хүртдэг байж болзошгүй үйлдэл илэрсээр байгаа аж.

Хуулийн заалтыг нь тодруулбал, Эрүүгийн тухай хуулийн 22.1-р зүйлийн 22.1.1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн заалтад хамаарах гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бид үзэж байна.

Түүнчлэн дээрх суралцагсдыг элсэн суралцуулахдаа хахууль авсан байж болзошгүй тул мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1-д заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн хуульчлан тодорхой заасан байдаг билээ.

У.УРАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2019-10-31 09:38

Unen bhaa baliar yumnuud bolovsroliin tolo yamar ch oligtoi yum hiihgui bj tsag hugatsaag heden togrog oloh alban tushaala ali ashigtai zuilde geregleh hereglel bolgoj bna.ongorch bui 4 jil bolovsrolin salbart tamarch oorchlolt garsangui bur dordloo.nbg ch honog odor ongorooj bna da gantulga darga alban tushaalin huuli buz tomilgoog l garguun sn hiilee.orond ni tomilson zahiral erhlegch nar 7 dordson deer dorgui heden togrog olohin ovchin tussan humus..ene yanzara huuhdig surguulid huuhed oruulah ni edgeer humus ahig sonirholin uudnrs bhad uguusgeheergui humus dee

Зочин
Зочин
2019-10-31 14:43
Reply to  irgen

surguulid ajillaj uzeegui shahuu hun yaah gej yu hiij chadna 1 iin zahiral boldog bainaa.zorilgo n hend ch oilgomjtoi yum bishuu.

1 iig tugsugch
1 iig tugsugch
2019-10-31 14:36
Reply to  irgen

Hairan surguuliig olz haisan avilgachid nuraaj bn daa.surguulid erhlegch ch hiij uzeegui hun avilgal ugj baij l1 iin zahiral bolson n hend ch ilerhii.hulgai hiisen hun hulgaichiig bariarai gej hamgiin turuun orildog gesen.shineer avilga ugj irsen zahiral tomilson darga nartaigaa huivaldan haryalliin bus uch tuchnuun huuhed avsan gedeg yria unen boloh n de

1 iig tugsugch
1 iig tugsugch
2019-10-31 14:36

Hairan surguuliig olz haisan avilgachid nuraaj bn daa.surguulid erhlegch ch hiij uzeegui hun avilgal ugj baij l1 iin zahiral bolson n hend ch ilerhii.hulgai hiisen hun hulgaichiig bariarai gej hamgiin turuun orildog gesen.shineer avilga ugj irsen zahiral tomilson darga nartaigaa huivaldan haryalliin bus uch tuchnuun huuhed avsan gedeg yria unen boloh n de

Зочин
Зочин
2019-10-31 16:33

Шударга юм гэж �##�га мөнгө улаан .........Сүүлийн үед сургуулийн Захирлууд дандаа томилгоогоор ямар ч чадваргүй нөхдүүд ямар нэгэн арга з�##�иар гарч ирээд хувийн тоглолт хийдэг шинжтэй .1сургуулийн захир�##� гээд бгаа авгай бол зан харьцаа хандлага хэцүүдээ Хорооны ард иргэдийн хүүхдүүдийг элдвээр худ�##� гүтгээд авахгүй гээд бсан хэрнээ дарга нараар бичиг хийлгээд ирэхээр авдаг тиймл пялдаг хүн байн�##�ээ дээ

Зочин
Зочин
2019-10-31 16:49

Songonohairhan duurgiin Bolovsroliin heltsiin dargiig ene ajliin hureend shalgah heregtei dee

dsn
dsn
2019-10-31 19:20

Ireeduigee ingej boldog ym uu? Saidaa ! Taniig said bolsonoos hoish ynz buriin l asuudal garaad bn huuhduudiin surah bichig yasan be?

Зочин
Зочин
2019-11-04 18:02

Энэ ч харин олон жилийн турш заншил болтлоо бугшсан авилг�##�ын нэг хэлбэр байх шүү!

MatFuse
MatFuse
2020-01-21 09:21

Onlinepharmacy.Vom [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra Soft Pills Buy Cialis Cytotec 200 Mcg

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 10:09

Vente De Viagra http://abuycialisb.com - Buy Cialis Propecia Epo Buy Cialis Dove Comprare Cialis

Холбоотой мэдээ

Back to top button