ДЭЛХИЙ
Сон Еэ Жин гольфоор хичээллэж эхэлжээ

"Crash landing on you" киноны жүжигчин Сон Еэ Жин саяхан гольфийн спортоор хичээллэж эхэлжээ.
Энэ тухай тэрбээр инстаграмд хийсэн постныхаа тайлбар хэсэгт "Би Жинхан гольфийн Youtube суваг дээр дахин гарч байна. Тиймээс өмнөхөөсөө илүү ахиц гаргахыг зорьж байгаа” гэжээ.
Мөн түүний зургийг нөхөр Хён Бин нь өндөр харагдуулахаар дарж өгсөн талаар “Нөхрөөсөө намайг өндөр харагдахаар дараарай гэсэн ч зүгээр л урт зураг дараад өгчихсөн” гэжээ.

Сон Еэ Жин, Хён Бин нар"Crash landing on you" киногоороо хамгийн алдартай хос болсон бөгөөд олон шүтэн бишрэгч нь тэднийг дэмждэг. Тэд удаан хугацаанд болзсоны эцэст 2022 онд үерхсэн. Хосууд 2022 оны арваннэгдүгээр сард хүүхэдтэй болсон билээ.
Эх сурвалж: Indiatimes
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.