Megan Thee Stallion-ийг буудсан хэргээр рэппер Tory Lanez-д ял онооно

Канад гаралтай рэппер Tory Lanez-ийг 2020 онд дуучин Megan Thee Stallion-ийг буудаж гэмтээсэн хэмээн ял оноох болжээ. Лос-Анжелес хотын шүүх түүнийг хагас автомат буугаар бусдын биед халдсан, тээврийн хэрэгсэлдээ бүртгэлгүй галт зэвсэг зөөвөрлөсөн, галт зэвсгийг болгоомжгүйгээр ашигласан гэх гурван хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Прокурорууд Lanez-д 13 жилийн хорих ял оноох зорилготой байгаа юм. Учир нь түүнийг хийсэн үйлдэлдээ гэмшээгүйгээс гадна гурван жилийн турш хохирогчийг үйл хөдлөл, үг хэлээрээ гутаан доромжилсон гэж үзэж буй.
Өнгөрсөн зургаадугаар сард прокуроруудын мэдүүлсэн шүүхийн бичигт Lanez-ийг өөрийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон хип хопын блогоор дамжуулан дагагчдадаа тус хэргийн талаар буруу мэдээлэл тараасан гэж бичжээ.
Lanez-ийн өмгөөлөгч нар түүнийг гэм буруутай гэж үзэхэд ашигласан нотлох баримтууд нь эргэлзээтэй байсан гэж үзэж байгаа юм. Мөн түүний өмгөөлөгч нар Lanez гал нээсэн байлаа ч сэтгэцийн эмгэг, согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг авч хэлэлцэх ёстой гэж хэлсэн аж.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гранат барьсан сармагчин