Тодруулга: Хэнтийн Баян-Адаргаас тарвага авч, Биндэрт чанаж идсэн иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан
Улаанбаатар хотноо тарваган тахал өвчний нэг тохиолдол энэ сарын 8-ны өдөр буюу өнөөдөр бүртгэгдсэн талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ.
Энэ талаар тус төвөөс тодруулахад “Өвчтөнийг ХӨСҮТ‑д тусгаарлан, эмчилгээг эхлүүлж, Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлээд байгаа” хэмээлээ.
Тухайн иргэн 50 настай бөгөөд Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга сумаас хотод зочилж ирсэн ажээ. Түүний нэгдүгээр хавьтал нь 12, хоёрдугаар хавьтал нь зургаан хүн байгаа хэмээн эх сурвалж мэдээлэв. Өвчтөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас тарвага худалдан авч, Биндэр сумын айлд чанаж идсэн гэж мэдүүлжээ. Улмаар Биндэрт гурван хүнийг тусгаарлаж, зургаан хоног хөл хорио тогтоох аж.
Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
- Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
- Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
- Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.
Ц.ДАВААСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тарвага идэхгүй бол турж үхэх гээд байсан юм байх даа.
Ийм гайнууд эртхэн үхэж дуусаасай
Гайтай нөхдүүд. Үргэлж ажил удах юм.
muusain medreluud
Хэнтийчүүд шүү дээ
хэнтийчүүд eр их балиаар хүмүүс бдаг юм бна лээш дээ юу хамаагүй иддэг зээр иднэ бас
угаас их юум юум хамж иддэг заваан хүмүүс бдаг юм бна лээ
Sarisan baavgai iddeg gej haraadag hujaa naraas yalgaatai zuil alga za . P###a yher mongolchuud