ДЭЛХИЙ

“The 1975” хамтлаг Малайзын хөгжмийн наадмаас хөөгдөв

Их Британийн “The 1975” хамтлагийн тоглолт дууссаны дараа Малайзын хөгжмийн фестивалийн зүгээс тус хамтлагт хуулийн дагуу арга хэмжээ авна гэжээ. Өнгөрсөн даваа гарагт “Good Vibes” фестивалийг зохион байгуулдаг компаниас нөхөн олговор олгохыг шаардсан захидал илгээсэн байна.

Тус хамтлагийн дуучин Мэтти Хили ЛГБТ-ын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөний дараа уг арга хэмжээг цуцалсан юм. Тоглолтын үеэр Хили хамтлагийн нэг гишүүнээ үнсэхээс өмнө үзэгчдэд хандан хараалын үг хэлсэн байна.

Малайзад ижил хүйстний бэлгийн харьцааг хууль бус гэж үздэг бөгөөд 20 жилийн хорих ялаар шийтгэдэг.

Уг арга хэмжээг зохион байгуулагчид буюу "Future Sound Asia" нь тус хамтлагийг хариуцлагаа ухамсарлан, зохион байгуулагчдад учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардсан юм.

Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Английн шүүхэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тэд мэдэгджээ.

“FSA” нь: Хамтлагийн зан авир, ялангуяа Хилигийн "доромж үг хэллэг, тоног төхөөрөмж гэмтээсэн, тайзан дээр гаргасан зохисгүй үйлдэл"-ийг эрс эсэргүүцэж байгаагаа хэлсэн юм.

Харин Хилигийн зүгээс тус наадмын зохион байгуулагчдыг шударга байхыг хүссэн байна.

Дараа нь “1975” хамтлаг Индонез, Тайвань дахь тоглолтоо цуцалсан аж.

“Good Vibes” наадам нь 2013 оноос хойш Куала Лумпурт жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь The Smashing Pumpkins, Ellie Goulding, Lorde зэрэг уран бүтээлчид оролцож байсан билээ.

Эх сурвалж: BBC

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Држа
Држа

Манайх ч ийм хуультай болох нь зөв дөө

Зочин
Зочин

Зөв.Эрх чөлөө,хүний эрх ярьсан заваан замбраагүй юмнуудыг шийтгэх хэрэгтэй.Жаахан хэмжээ хязгаартай байхгүй бол энэ дэлхий чинь тэнэг гаж юмнуудаар дүүрэх нь байна!

Зочин
Зочин

Manaih ch ene baruunoi soyol gesen hun turlunhnii esreg zuiliig haah heregtei fm radoinuudaa hyanaj bai yanj bur grupp sex geed sutchilaad ba

Холбоотой мэдээ

Back to top button