ДЭЛХИЙ

Өмнөд Хятадын Тэнгист Филиппин болон БНХАУ-ын хооронд хурцадмал байдал үүсэв

Өмнөд Хятадын Тэнгист байрладаг аралтай холбоо бүхий асуудлын улмаас БНХАУ, Филиппин улсын дунд хурцадмал байдал үүсжээ.

Филиппиний Тэнгисийн цэргийн хүчин тус тэнгист оршдог Аюунгин нэртэй арлын хажууд ажиллагаагүй болсон Дэлхийн хоёрдугаар дайны үеийн байлдааны онгоц байршуулж, цэргийн бааз болгон ашигладаг аж.

Тэгвэл БНХАУ Сиерра Мадре нэртэй тус байлдааны онгоцыг чирч, Аюунгин арлаас холдуулахыг Филиппинээс шаардаж байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлээгүй учраас Сиерра Мадре дээр байрлаж буй Филиппин цэргүүдэд хэрэгтэй хангамжийг хүргэхээр явсан онгоц руу БНХАУ-ын Эргийн хамгаалалтын онгоц усан буугаар буудсан байна.

Филиппиний Зэвсэгт хүчин Хятадын Эргийн хамгаалалтын албаны үйлдлийг хэт их хүч ашигласан, довтолсон явдал гэж шүүмжилсэн юм. Харин БНХАУ болсон явдлыг сануулга төдий зүйл, бүх үед тайван хандсан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button