Канад цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тусгай үнээ сонгон үржүүлж байна

Канад улсын Онтарио мужид оршин суудаг Бен Лоуит нэртэй малчны фермд ирэх хавар тусгайлан үржүүлсэн, метан бага ялгаруулдаг тугалууд төрнө. Ингэснээр түүний ферм метан бага ялгаруулдаг тугалтай болсон дэлхийн хамгийн анхны фермүүдийн нэг болох юм.
Лоуит өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн метан бага ялгаруулдаг генийн бүтэцтэй бухын үрийн шингэн худалдан авч 107 үнээг зохиомлоор хээлтүүлжээ. Тэрбээр “Хэрэв үнээний бусад шинж чанарыг золиосолчихгүйгээр метан ялгаруулалтыг багасгахын тулд сонгон үржүүлэг явуулах явуулахад амархан юм шиг санагдаж байна” гэж хэлсэн байна.
Үнээ хэхрэх эсвэл унгах үед метан ялгардаг. Эрдэмтдийн хэлж буйгаар метан бага ялгаруулдаг үнээ үржүүлэх нь хүлэмжийн хийн томоохон эх үүсвэрүүдийн нэгийг бууруулахад ач холбогдолтой юм. Лоуитэд үрийн шингэн худалдсан “Semex” компани метан бага ялгаруулдаг үнээ үржүүлснээр Канадын сүү гаргаж авдаг үнээнээс ялгарах метаны хийг жил бүр 1.5хувь бууруулж болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
F...ING CANADA