Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ: Ханун хар салхи өнөөдөр 21.00 цагт Сөүлд хүрнэ

Хүчтэй аадар бороо, салхи бүхий Ханун хар салхи Японыг дайран өнгөрсний дараагаар Өмнөд Солонгосын зүүн өмнөд эрэг Геожэгийн ойролцоо хүрчээ.

Улмаар өнөөдөр буюу энэ сарын 10-ны шөнө Сөүл хотын ойролцоо хүрч болзошгүй гэж цаг уурын агентлаг мэдээлсэн байна.

Ханун хар халси 21.00 цагийн орчимд Сөүлээс зүүн урд зүгт 40 км-т хүрч магадгүй. Эл хар салхи 09.20 цагт Геожэгийн ойролцоох зүүн өмнөд эрэгт хүрсний дараагаар 12 цагийн турш Солонгосын бүс нутгийг уртаараа хөндлөн огтолж өнгөрнө хэмээн Солонгосын цаг уурын албанаас мэдээллээ.

Цагт 25 км/цагийн хурдтайгаар хөдөлж байсан хар салхи үд дундын үед зүүн өмнөд хэсэгт байрлах Дэгү хотоос баруун урагш 50 км, Чонжү хотоос зүүн хойд зүгт 20 км-т дайран өнгөрчээ. Салхины хурд цаашид 19-33 км/цаг хооронд хэлбэлзэнэ хэмээн тус агентлагаас мэдээлсэн байна. Хар салхины эрчим газар унасны дараагаар суларсан гэдгийг ч нэмэлтээр мэдээлэв.

Хэрэв Ханун хар салхи урьдчилан таамаглаж байсан шигээ үргэлжилбэл Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр 15 орчим цаг байх юм. Улмаар хур тунадасны хэмжээнээс болж хохирол цаашид нэмэгдэх эрсдэлтэй хэмээж буй.

Ханун хар салхи Өмнөд Солонгосын бүс нутгаас гарвал үргэлжлээд Ходй Солонгосыг чиглэх эрсдэлтэй ажээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button