ДЭЛХИЙ

Нэрээ Subway болгосон нэг хүнд насан туршид нь үнэгүй сэндвич өгнө

Дэлхий даяар салбаруудтай “Subway” түргэн хоолны сүлжээ ресторан нэрээ Subway болгон өөрчилсөн нэг хүнд насан туршид нь үнэгүй сэндвич өгнө гэж мэдэгдсэн байна. Үүнд оролцохын тулд АНУ-д оршин суудаг, насанд хүрсэн иргэн байх ёстой аж.

“Name Change” нэртэй тус чэллэнжийг “Subway” долоодугаар сарын 26-нд явуулахаа мэдэгдсэн. Оролцохыг хүссэн хүмүүс өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас (2023.08.01) баасан гарагийн (2023.08.04) хооронд нэрээ хууль ёсны дагуу Subway болгох хүсэлтээ өгсөн байх шаардлагатай байжээ.

Тэгвэл чэллэнжийн хугацаа эхэлснээс 96 цагийн дотор 10 мянга гаруй хүн нэрээ Subway болгох хүсэлт гаргасан байна. Гэхдээ тэднээс зөвхөн нэг азтай оролцогч л насан туршдаа үнэгүй сэндвич авах эрх хожно. “Subway” компани энэ сарын сүүлээр “Name Change” чэллэнжийн ялагчийг тодруулах юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button