ДЭЛХИЙ

ОХУ: Крымын хойгийн ойролцоо Украины 11 дроныг устгасан

ОХУ-ын Батлан хамгаалах яам пүрэв гарагийн (2023.08.10) өглөө Крымын хойгийн ойролцоо Украины 11 дрон, мөн Москва хотын зүг нисч явсан хоёр дроныг устгасан гэж мэдээлжээ. Тус яам Телеграм дээрх албан ёсны хуудас дээрээ “Москва хотын зүг нисэж явсан хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан” гэж бичсэн байна.

Мөн Крымын эргийн ойролцоо байрладаг Севастополь хотын ойролцоо хоёр дрон буудан унагааж, өөр 9 дроныг цахилгаан соронзон долгион ашигладаг зэвсгээр устгажээ. Оросын Батлан хамгаалах яам мэдээлснээр дроныг буудаж унагаасан газруудад ямар нэгэн дэд бүтцийн гэмтэл үүсээгүй бөгөөд хүн бэртээгүй аж.

Украины арми өнгөрсөн долоо хоногийн дотор дөрвөн удаа дроноор Москва руу халдах гэж оролдов. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн сард дайныг Оросын газар нутагт авчирна, ОХУ-ын бэлэг тэмдэг болсон төвүүд мөн цэргийн баазуудыг бай болно гэж хэлсэн билээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button