НИЙГЭМНийгэм мэдээ
Багшийн дээдээс ШУТИС хүртэлх уулзварыг 23.00 цагаас хаана

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо буюу Багшийн дээдийн уулзвараас ШУТИС хүртэлх замыг гурван хоногийн турш түр хугацаанд хаалаа.
Тодруулбал, өнөөдөр буюу энэ сарын 11-ний өдрөөс энэ сарын 14-ний 06.00 цаг хүртэл хаах ажээ. Улмаар замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх юм байна. Мөн авто замын ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулж засварлах аж.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөж байна.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.