НИЙГЭМ

Баян-Өлгийн эмч нар гэрт нь хагалгаа хийж эх, хүүхдийг аварчээ

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн баг Буянт сумын иргэний гэрт амжилттай хагалгаа хийж, эх хүүхдийн амийг аварчээ,

Тус аймгийн Буянт сумын Хөх эрэг нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт Өмнөд судаг зусланд М.А гэх 28 настай эх амаржсан байна. Эхийн анхны төрөлт байсан бөгөөд 35-36 долоо хоногтой жирэмсэн байжээ. Наймдугаар сарын 9-ны өглөөний 9:00 цагаас эхэлж доошоо цус гарч эхэлсэн тул сумын эмнэлэгээс эмч дуудаж үзүүлэхэд аймгийн нэгдсэн эмнэлгээс хагалгааны баг дуудсан аж.

Ийнхүү хагалгааны баг очход эхийн биеийн байдал хүнд доошоо их хэмжээгээр цус алдсан, ихэс ховхорсон байсан тул яаралтай журмаар гэрт нь хагалгаа хийж эх, хүүхдэд тусламж үзүүлж амь насыг нь аварсан байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button