НИЙГЭМНийгэм мэдээ

Персейдын солирыг бороог манай улсад өнөөдөр харах боломжтой

Перейдын солирын бороог өнөөдөр харах боломжтой ажээ. Жил бүрийн долоодугаар сарын 14-нөөс наймдугаар сарын 24-ний хооронд манай дэлхий нарыг тойрох замд Свиф-Таттл хэмээх сүүлт одны үлдээсэн мөрөөр дайран гардаг байна.

Улмаар сүүлт одны үлдэгдэл бодисууд нь дэлхийн агаар мандалд орж ирдэг нь бидэнд солирын бороо болж харагддаг ажээ.

Солирын борооны тоо оргил үедээ нэмэгддэг бөгөөд энэ жилийн оргил үе нь өнөөдөр тул одон орон сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн өдөр болоод буй. Мөн үүнд зориулан манай улсад солирын бороо дурандах хэд хэдэн аяллуудыг хийж байгаа ажээ.

Оргил үеэр 50-75 ширхэг солир харах боломжтой юм байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уулын өвгөн
Уулын өвгөн

Яг хэдэн цагийн үед хэр удаан үргэлжилэх тэнгэрийн аль хэсэгт илүү тодрон харагдах зэргийг тавиагүй нь энэ постыг ямархуу боловсруулалт хийж дутуу дулимаг мэдээлэл тавьж бгаа нь халаглахад ч багадах юм.Хов живийг ямар их тодорхой бичдэг билээ чааваас юм даа

Холбоотой мэдээ

Back to top button