Сөүл: Бусдын амь насанд заналхийлсэн 120 хүнийг баривчилжээ

Саяхан Сөүл хотод хутгатай халдлага ар араасаа гарсан. Үүний дараа бусдын амь насанд заналхийлсан хэргээр улсын хэмжээнд 120 орчим хүнийг баривчилсан гэж Солонгосын Үндэсний Цагдаагийн газар (KNPA) өнөөдөр /2023.08.11/мэдэгдэв.
KNPA баасан гарагт онлайнаар 315 хүний амь насанд заналхийлсныг илрүүлж, эдгээр сүрдүүлгийг бичсэн хэргээр 119 сэжигтнийг баривчилсан гэсэн байна.
Долдугаар сарын 21-нд Сөүл хотын метроны буудлын ойролцоо 33 настай эрэгтэй хутгатай этгээд нэг хүний аминд хүрч, гурвыг нь шархдуулсан билээ. Үүний дараахан цахим сүлжээгээр хүмүүсийн амь насанд заналхийлсан хэргүүд гарч эхэлсэн.
Цагдаагийн байгууллагаас цахим ертөнцөөр бусдын амь насанд заналхийлсэн хэрэгт сэжигтнээр татагдаж баривчлагдсан хүмүүсийн 52.3 хувийг өсвөр насныхан эзэлж байгааг онцолжээ.
Цагдаа болон прокурорын зүгээс олон нийтийн айдас нэмэгдэж буйг харгалзан энэ төрлийн гэмт хэргээр баригдсан хүмүүст хатуу шийтгэл ногдуулахаар болсон байна.
Эх сурвалж: The Korea Times
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.