НИЙГЭМНийгэм мэдээ

Тэрэлжийн голд 19 настай эрэгтэй эндлээ

Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах амралтын газрын урд “Тэрэлжийн голд эрэгтэй хүүхэд голын усанд ороод гарч ирэхгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгахад 19 настай эрэгтэй нь усанд сэлэхээр голын усанд орж живж, нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Цаг агаарын хувьд хэт халуун өдрүүд үргэлжилж, иргэдийн амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амрахдаа бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Мөн голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, усны түвшин нэмэгдсэн үед гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button