Гэдэсний хорт хавдрыг богино хугацаанд илрүүлэх боломжтой болжээ

Австралийн эрдэмтэд инженерчилсэн бактерийг ашиглан нарийн гэдэсний хорт хавдрыг илрүүлэх талаар томоохон нээлт хийжээ.
Баасан гарагт нийтлэгдсэн эл шинэ судалгааны явцад Өмнөд Австралийн Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны хүрээлэн /SAHMRI/ болон Аделаидагийн их сургуулийн судлаачид нарийн гэдэсний хорт хавдрын эсүүдээс ялгарах мутацад орсон ДНХ-ийг илрүүлэх чадвартай бактерийг гарган авсан гэдгийг олон нийтэд мэдээллээ. Уг нээлт нь гэдэсний хорт хавдрыг илүү богино хугацаанд илрүүлэх боломжийг нээж буй.
Дэн Уортли, Сюзан Вудс, Жозефин Райт нараар ахлуулсан судлаачдын баг нарийн гэдэсний хорт хавдрыг үүсгэдэг, мутацgд орсон “KRAS” генийг илрүүлэхийн тулд орчноосоо ДНХ-г барьж авах чадвартай “Acinetobacter baylyi” (A. baylyi) гэдэг бактерийг инженерчилжээ.
Улмаар бактерийг нарийн гэдэсний хорт хавдрын ДНХ маркер илрүүлэх шинжилгээнд ашигласан байна.
“CATCH” гэдэг уг үйл явц нь нарийн гэдэсний хорт хавдартай болон хорт хавдаргүй загваруудыг ялгахад 100 хувийн үр дүнтэй байжээ. Уг үйл явц нь нарийн гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлж, олон хүнийг ийм хорт хавдраас гадна бусад хорт хавдраар нас барахаас урьдчилан сэргийлэх боломжтой” гэж С.Вудс ярилцлагадаа дурдсан байна.
Мөн энэ судалгаа нь хүний биеийн хүрэхэд хэцүү цэгүүдэд өвчнийг оношлохын тулд ДНХ-ийн тодорхой дарааллыг илрүүлэх замаар бактерийг хэрхэн зохион бүтээж болохыг харуулж байна.
Хорт хавдрын зөвлөлийн мэдээллээр, нарийн гэдэсний хорт хавдар нь Австралид хамгийн түгээмэл оношлогддог хорт хавдруудаас дөрөвдүгээрт ордог байна. Тухайлбал, Австралийн 19 иргэн тутмын нэг нь 85 насандаа нарийн гэдэсний хорт хавдраар өвчилнө гэсэн таамаг тооцоолол байдаг бөгөөд 2020 онд 5354 хүн уг өвчнөөр нас баржээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За за уншилтгүй гоё зүйл байна.