Гадаад мэдээДЭЛХИЙ

Хавай: Нас барагсад 67-д хүрч, түүхэн дэх хамгийн олон хүн нас барсан гамшиг болов

Энэ долоо хоногийн мягмар гараг буюу наймдугаар сарын 8-ны өдөр Хавай мужийн Мауи аралд таван том түймэр гарсан юм.

Ой хээрийн түймрийн улмаас нас барсан иргэдийн тоо 67-д хүрчээ. Ингэснээр амиа алдсан иргэдийн тоо 1960 оны Хило мужид болсон цунамигийн гамшигт амиа алдагсдын тооноос давжээ. Цунамид нийт 61 хүн амиа алдаж байсан юм.

Гэсэн хэдий ч нас барагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Учир нь албаны хүмүүсийн мэдээлснээр Лахайна хотод түймэрт өртсөн барилга байгууламжид хайлт хийгээгүй байгаа гэдгийг мэдээлэв. Эл хотод гарсан тйүмрийг одоогийн байдлаар 85 хувийг нь унтраасан хэмээн мужийн захиргааны албанаас мэдээлсэн байна.

Түүнчлэн Хонолулугаас 300 гаруй хүн нэмэлт тусламжаар очжээ. Түүнчлэн Лахайна хот руу орж гарах нийтийн замыг хаасан байна.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Chimongolianos
Chimongolianos

Harass disengage Hawaii ywsan door oroi gyi ymuu

Холбоотой мэдээ

Back to top button