Лан хар салхи маргааш Японы баруун өмнө эрэгт хүрнэ

Мягмар гараг буюу маргааш Японы баруун хэсгийн Номхон далайн эрэгт хүчтэй хар салхи дайран өнгөрөхийг тус улсын Цаг уур, орчны газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Лан хар салхи Японыг чиглэх тул тус өдрийн бүхий л нислэгийг зогсоосон байна. Нийт 240 нислэг цуцлагдсан гэжээ. Лан хар салхины улмаас Нагоя, Шин-Осака хотын хооронд буй "Токайдо Шинкансен" шугамын бүх хөдөлгөөнийг цуцлах ажээ.
Мөн Токио, Нагоя өртөө хоорондын "шинкансен" галт тэрэгний хөдөлгөөнийг хумьж, суман галт тэргүүд суудалны захиалгагүйгээр зорчигчдыг тээвэрлэх аж.
Түүнчлэн өнөөдөр тус улсын баруун хэсэгт орших Итами нисэх онгоцны буудлын 19 нислэгийг цуцалжээ.

Өнөөдөр өглөөний байдлаар тус хар слахи Вакаяама мужийн Шиономисаки хошуунаас зүүн өмнө зүгт 260 км-ийн зайтай байсан бөгөөд баруун хойд зүг рүү шилжжээ. Агаарын даралт 965 гектопаскаль, салхины хурд цагт 198 км хүрсэн байна.
Ингэснээр Япон улс хэдхэн долоо хоногийн хугацаанд хоёр дахь удаагаа хар салхины эсрэг урьдчилсан арга хэмжээг авч эхлээд байгаа юм.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.