Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгт борооны улмаас 25 хүн нас баржээ

Энэтхэгийн Химачал Прадеш мужид хүчтэй аадар бороо орсны улмаас эртний Хинду шашны сүм нурж, есөн хүн нас баржээ. Мөн олон арван хүн барилгын нурангинд хавчуулагдсан байна.

Аялал жуулчлалаараа алдартай Шимла хотын сүм хөрсний гулгалтад өртсөн тул аврах ажиллагааг эхлүүлсэн ажээ.

Сүүлийн 24 цагийн дотор борооны улмаас 25 хүн нас барсан байна. Хөрсний нуралтын голомтод байгаа уг мужийн амбан захирагч Сухвиндер Сингх Суху "Нуранги дор 20-25 хүн дарагдсан байж болзошгүй" гэв.

Муссоны улиралд аадар бороо орж, үер, хөрсний гулгалт үүссэний улмаас их хэмжээний хохирол учрах эрсдэлтэй байна. Тээврийн хэрэгсэл, барилга байгууламжууд урсаж, моднууд машин дээр унасны улмаас зам хаагдаж, жуулчид гацжээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button