Энэтхэгт үерийн улмаас 49 хүн нас баржээ

Энэтхэг улсын Гималайн бүсэд хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 49 хүн нас барж, 10 гаруй хүн сураггүй алга болсон байна. Уттаракханд, Химачал Прадеш мужуудад үер бууж барилга байгууламжууд нурж, авто машинууд урсжээ.
Үер буух, хөрсний гулгалт үүсэх нь Энэтхэгийн борооны улиралд их тохиолддог ч эрдэмтэд цаг уурын өөрчлөлт тэдгээр гамшгийн давтамж, хүчийг нэмэгдүүлж байгаа гэж үзэж буй. Аадар борооны улмаас хамгийн их хохирол амссан Химачал Прадеш мужийн дарга Сухвиндер Сингх Суху мэдэгдэл хийхдээ “Манай бүс нутгийн удирдлага нурагид дарагдсан хүмүүсийг аврахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна” гэсэн юм.
Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму Химачал Прадеш мужид үерийн улмаас хохирсон хүмүүст эмгэнэл илэрхийлэн “Аадар борооны улмаас хүний амь нас эрсдсэн нь харамсалтай байна” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.