НИЙГЭМ

ХЭНТИЙ: Аварга тосон нуурыг сэргээх ажил 25 хувьтай үргэлжилж байна

Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд орших Аварга тосон нуурыг сэргээх ажил хийгдэж байна. Одоогоор тус ажил 25 хувьтай үргэлжилж байгаа аж. 

Энэ хүрээнд,

  • Босоо шүүрүүлийн байгууламж хийх
  • Нуурт цутгах гадаргын усны байгалийн голдирлыг сэргээх
  • Ариун цэврийн байгууламж барих
  • Нуурын хашааг сэргээн засварлах
  • Авто машины зогсоол, тохижилтын ажлууд хийгдэж байгаа юм байна.

Тухайн ажил Улсын төсвийн 966.2 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийгдэж байгаа бөгөөд гүйцэтгэгч компани нь“Престиж-Инженерг” ХХК аж. 

2022 оны байдлаар,

  • Аварга тосон нуурын усан мандлын талбай 25
  • Усны дундаж гүн 50
  • Усны эзлэхүүн 60 хувиар тус тус багасжээ.

Харин усны эрдэсжилт хоёр дахин нэмэгдэж 20гр/л хүрсэн байна. Иймд нуурыг бохирдолт, ширгэхээс хамгаалах, байгалийн унаган төрхийг сэргээх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах шаардлагатай. Тиймээс нуурын эргийн дагуу 465 метр зам, босоо шүүрүүлийн байгууламж, гадаргын усны байгалийн голдирлыг 12 байршилд сэргээх, голын эхийг хамгаалах, ойн зурвас байгуулах зэрэг ажлыг хийх аж. Тус ажил 2022-2023 онд хэрэгжих төлөвлөгөөтэй юм байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
bayarceceg
bayarceceg

Avarga toson gej 80-90 ond aris ungu belgiin zamin uvchintei zavxai er emsiin cuglaan bg buzar suvilal uxaani amralt bj bilee!Zasaj yadgiin p.zda gej.xairan tusviin mungu.

Зочин
Зочин

Зөв ажил байна. Нуур усаа сэргээнэ гэдэг бол маш зөв ажил. Ганга нуурыг сэргээж маш сайхан болгосон тухай мэдээ уншсан. Тэрэн шиг болох болтугай.

Back to top button