НИЙГЭМ
Тарваган тахлын сэжигтэй гурван тохиолдлын хариу сөрөг гарчээ
Улаанбаатар хотод энэ сарын 14-ны өдөр буюу өчигдөр тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Улмаар тухайн тохиолдолд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тодруулбал, тарваган тахал өвчний сэжигтэй гурван сорьцод ЗӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн Молекул биологийн шинжилгээ /PCR/-ний дүн сөрөг гарснаар онош үгүйсэгдсэн ажээ.
Уг сэжигтэй гэх тохиолдлуудын эзэд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртсөн билээ.
О.ОНОН





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэжигтэй тохиолдлыг зарлах тухай хууль, дүрэмээ эргэж хармаар. Зарлах иргэдийг сэрэмжлүүлнэ, олон улсад бид бүх төрлийн экспорт хийх боломж хаагдана. Сэжиг бүхий газраа чимээгүй 100% тусгаарла.