НИЙГЭМНийгэм мэдээ

Нягталъя: Шинэ гэртэй болсон айлууд үерийн голомт руу нүүсэн гэдэг нь ХУДАЛ

Наймдугаар сарын 5-ны өдөр нийслэлд орсон их хэмжээний борооны улмаас Дарь-Эхээс Цагаан давааны орчимд үерлэсэн билээ. Үүний улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороонд иргэд эд хөрөнгө, орон гэр, амь насаараа хохирсон явдал болсон билээ. Үерийн улмаас хохирсон айл өрхүүдэд нийслэлээс газар олгож, иж бүрэн тавилгатай гэрийг 20 өрхөд өгсөн билээ.

Тэгвэл тухайн өрхүүдийг газраа орхин, гэрээ авч нүүн, үерийн голомтод хуучин бууриндаа буусан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Тухайн 20 өрхөөс нэг нь ч нүүгээгүй. Тэд шинэ гэртэйгээ нийслэлээс олгосон газар дээр амьдарч байна. Цахим орчинд ташаа мэдээлэл тархсан байна" гэх тайлбарыг өгсөн юм.

Түүнчлэн үерийн нөлөөнд өртөж, урсаж болзошгүй газрын судалгааг нарийвчлан гаргажээ. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх 427 га газрыг зураглан байршлыг нь тодорхойлсон байна. Энэхүү газарт эхний ээлжинд 2397 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Эргэн сануулахад тухайн үед НОК-оос өгсөн мэдээллээс 97 айл өрхийн хашаа байшин, 105 автомашин үерт автсан хэмээн мэдээлж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Халх
Халх

Яагаад хүмүүс үерт хамаг алдсан байж дахиад хуучин газараа амиа ч алдах эрсдэлтэй байхад тоохгүй буцаад бууж байна гэдгийг бодолцох хэрэгтэй.Эдгээр айл өрхүүд унаа машин байхгүй байх тийм учраас төв замаас худаг ус дэлгүүр сургууль цэцэрлэг ажил төрөл бүх юмнаасаа хол цөлөгдсөн газар байснаас үерийн аман дээрээ байсан нь дээр гэсэн сонголтыг хийж байна тэр нь ч буруутгах аргагүй юм.

Зочин
Зочин

Шаварт урсаж үхэхийг хүсээгүй байлгүйдээ дахиад зөндөө бороо орох гээд бгаашүү

Холбоотой мэдээ

Back to top button