БНХАУ-д зарын дагуу очсон 32 иргэний найм нь паспортоо хураалгаж, гацжээ

"БНХАУ-ын Эрээн хотод таван сая төгрөгийн цалинтай төмс ялгах ажил хийхээр очсон 31 иргэн паспортаа хураалгаж, цалингүй барьцаанд орсон" гэх мэдээлэл сошиал орчинд тархаад буй.
Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа.
Тус байгууллагаас " 31 бус 32 Монгол иргэний асуудал яригдаж буй. Энэ асуудлыг тодорхойлохоор манай байгууллага ажиллаж байна. Тодруулбал, тухайн газарт одоогоор найман иргэн үлдчихсэн ажиллаж байгаа аж. Бусад 24 иргэн "ажлын нөхцөл байдал хүнд" гэх шалтгаанаар ажиллахаа больсон тухай холбогдох албаныхан мэдээлсэн" гэх хариултыг бидэнд өгөв.
Үүнээс гадна "тухайн иргэдийг зуучлан БНХАУ-руу авч явсан гэх этгээд Өвөр Монгол хүн бөгөөд сошиал орчинд зар мэдээ оруулж, хүмүүсийг авч явсан" хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yamar teneguudn hyatadad ochij ajil hiine gej boddog bnaa