Бодлогын хүү: БНХАУ дахин буруулж, ОХУ 12 хувь болгон нэмлээ

БНХАУ-ын төв банк мягмар гарагт (2023.08.14) удаан байгаа эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд бодлогын хүүгээ бууруулах гэнэтийн шийдвэр гаргасан байна. Ингэснээр сүүлийн гурван сарын хугацаанд тус банк бодлогын хүүгээ хоёр удаа дараалж бууруулав.
Хятадын Ардын Банк нэг жилийн хугацаатай олгодог зээлийн хүүг 15 нэгжээр бууруулж 2.65 хувиас 2.5 хувь болгон бууруулжээ. Долоодугаар сард Хятадад зээлийн өсөлт буурч, дефляц эхлэх эрсдэл нэмэгдэж байгаа нь үнэт цаасны бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болсон гэдгийг харуулж байна гэж зах зээлийн шинжээчид үзэж байсан юм.
Гэхдээ бодлогын хүүгээ бууруулах ийм гэнэтийн шийдвэр гаргана гэж шинжээчид таамаглаагүй. “Reuters” агентлаг энэ долоо хоногт 26 эдийн засагчдаас санал хураахад тэдний 20 нь төв банк нэг жил хүртэлх хугацаанд олгодог зээлийн хүүг өөрчлөлгүй үлдээнэ гэж хариулсан байжээ.
Өнгөрсөн даваа гарагт (2023.08.14) Орос рублийн ханш сүүлийн 17 сард байгаагүй бага хэмжээнд хүрсэн. Тодруулбал энэ жил гарснаар рублийн ханш 40 хувиар буурч, даваа гарагт нэг ам.доллар 101 рубльтэй тэнцсэн билээ.
Владимир Путиний эдийн засгийн зөвлөх Максим Орешкин Төв банкаа шүүмжлэн, рублийн ханш буурж байгаа нь үнэт цаасны бодлого зөөлөн байгааг харуулж байна хэмээсэн юм. Үүний дараа ОХУ-ын Төв банк мягмар гарагт (2023.08.15) яаралтай хуралдаж бодлогын хүүгээ 12 хувь болгон нэмэгдүүлсэн байна.
Европын орнууд ОХУ-ын энергийн экспортоос хараат байдлаа багасаж, Оросын засгийн газар Украины дайнд их хэмжээний мөнгө зарлагадаж байгаа нь рублийн ханш буурах болсон хоёр том шалтгаан гэж шинжээчид үзэж буй. Тухайлбал “Bluebay Asset Management” санхүүгийн фирмийн ахлах ажилтан Тимоти Эш “Дайн үргэлжилсээр байвал Оросын эдийн засаг, рублийн ханш улам буурах болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters,
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.