ДЭЛХИЙ

Суданы дайны улмаас 1 сая хүн дүрвэжээ

Дөрвөн сар үргэлжилж буй дайны улмаас Суданаас нэг сая гаруй хүн зэргэлдээх улс орнууд руу дүрвэжээ. Харин улсдаа байгаа хүмүүст хоол хүнсний хангамж дутагдан, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй болсон талаар НҮБ мягмар гарагт (2023.08.15) анхааруулсан байна.

Тус улсын Зэвсэгт хүчин болон “Rapid Support Forces” нэртэй зэвсэглэсэн бүлгэм хоорондоо байлдаж, үүний улмаас Суданы нийслэл Хартум хотод дэд бүтцийн гэмтэл маш их учирчээ. Хэрвээ энэ байдал үргэлжилбэл Суданд урт хугацааны иргэний дайн үүсэж, ойролцоох бүс нутгуудыг тогтворгүй байдал руу түлхэх аюул тулгах юм.

Судан дахь нөхцөл байдлын талаар НҮБ-ийн агентлагууд хамтран мэдэгдэл хийхдээ “Тус улсын тариаланчид ногоо, тариа суулгах цаг нь дуусаж байна. Мөн эмнэлгийн хэрэгсэл ховордсон. Нөхцөл байдал хяналтаас гарч байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button