Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул, тив алгасах пуужин хөөргөнө

Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул болон тив алгасах пуужинг хөөргөх туршилтыг хийхээр зэхэж байна хэмээн Өмнөд Солонгосын тагнуулын алба дүгнэжээ.
Учир нь АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт ба Зэмп-Дэвидэд болох АНУ, Япон болон Өмнөд Солонгосын гурван талт дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор уг өдөөн хатгалгыг хийж байгаа хэмээн үзэж буй.
Кэмп-Дэвидийн уулзалт өнөөдөр болно. Харин хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 21-31-ний өдрүүдэд 10 хоног үргэлжлэх билээ.
Өмнөд Солонгосын тагнуулын газрын мэдээлснээр Умард Солонгост тив алгасах пуужинг хөөргөх бэлтгэлийн улмаас автомашинуудын хөдөлгөөн идэвхжиж эхэлсэн хэмээжээ.
Ингэхдээ хөөргөх хугацааг ч тодорхойлжээ. Умардынхан энэ сарын эцэс эсвэл ирэх сарын эхээр тив алгасах пуужин болон хиймэл дагуулыг хөөргөх аж. Тэд БНАСАУ-ын 75 жилийн ойн өдөр ч хөөргөх магадлалтай ажээ. Умардын ойн өдөр нь ирэх сарын буюу есдүгээр сарын 9-нд юм.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.