НИЙГЭМ
Гандангийн урд талын замыг маргааш хаана

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
Тухайлбал, маргааш буюу наймдугаар сарын 19-ний 23.00 цагаас наймдугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэл тус авто замыг хааж, хучилт хийх аж. Үүнээс гадна суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм байна.

Иймд засварын ажлыг гүйцэтгэх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, замын хөдөлгөөнд оролцоно уу.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Замын бружараа тавихдаа зай их аваад 2 машин зөрөх хэсэг тун бага зайтай болсон байна.( Зам хаах хэсэг зургийн 2 дох) уулзвар Хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг 2 машин зөрхөд хүндрэл учирнаа!!!! Анхааралдаа авч өргөсгөнө үү!!!