Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүний биед гахайны бөөрийг шилжүүлэн суулгасан нь амжилттай боллоо

АНУ-ын эрдэмтэд хүний хоёр бөөрийг генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн бөөрөөр орлуулах мэс заслыг амжилттай хийжээ.

Алабамагийн их сургуулийн эрдэмтэд тархины үхжилт гэх оноштой өвчтөнд гэр бүлийнхнийх нь зөвшөөрлөөр уг мэс заслыг хийсэн байна.

Тэгвэл мэс заслын дараа гахайн бөөр хэвийн ажиллаж, шээс ялгаруулж, хорт бодисуудыг шүүж байжээ. Энэ нь анагаах ухааны түүхэн дэх анхны тохиолдол болсон талаар BBC-д мэдээлсэн байна.

АНУ-ын статистик мэдээллээр эрхтэн шилжүүлэн суулгуулах таван өвчтөн бүрийн хоёр нь донорын эрхтэн олдоогүйн улмаас онош тавьснаас хойш таван жилийн дотор нас бардаг ажээ. Тиймээс дээрх туршилтын мэс засал бөөрний архаг өвчтэй өвчтнүүдэд найдвар төрүүлсэн мэдээлэл юм.

Гахайн генийг өөрчилснөөр хүний бие тухайн организмыг таних боломжтой болдог аж. ДНХ-ийн хэлхээн дэх гахайн дөрвөн генийг /GTKO, CMAH, B4GALNT2, GHR/ олсны дараа тэдгээрийг “салгасан” бөгөөд үүний дараа гахайн генүүдийг хүний зургаан генийг / CD46, CD55, CD47, THBD, PROCR, HMOX1/ нэмж суулгажээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-08-18 11:18

гахай бас хэрэгтэй болж байна шүү тэжээвэр гахайнуудыг болж өгвөл бохир зүйлээс жаахан ч болтугай хол тэжээх хэрэгтэй юм бна даа

Холбоотой мэдээ

Back to top button