Зам тээврийн ослын улмаас 64 настай иргэн энджээ
Зам тээврийн ослын улмаас машины эд ангид хавчуулагдан амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Бага-Овоо багийн “Шивээ хүрэн” хилийн боомт гэдэг газар “Норд бенз” загварын том оврын ачааны 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид нэг хүн хавчуулагдаж нас барсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу наймдугаар сарын 17-ны өдрийн 22.00 цагт ОБГ хүлээн авсан байна.
Тус аймгийн ОБГ-ын алба хаагчид 50 км замыг туулан 00.08 цагт очиход “Норд-Бенз” загварын том оврын ачааны автомашины жолооч, Улаанбааар хотын Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай иргэн Ч/64 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байжээ.
Алба хаагчид 15 минут ажиллаж цогцсыг гарган, аймгийн Шүүх шинжилгээний мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
О.ОНОН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.