Украины дрон Москвагийн төвийн барилга руу халдлаа

Украин улсын нисэгчгүй онгоц Москва хотын нэгэн барлига руу халдсан тохиолдол гарчээ. Дэлбэрэлтийн чимээ тус хотын бизнесийн дүүрэг даяар сонсогдсон хэмээн Оросын албаны хүмүүс мэдээлсэн юм.
Хотын дарга Сергей Собянин "Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн хотын Экспо төв дээр нисэгчгүй онгоцны хаягдал унасан. Дроныг устгасан" хэмээн мэдээлэв.
Нийгмий сүлжээн дэх албан бус эх сурвалжуудын нийтэлсэн бичлэгт Москвагийн дээгүүр шөнийн тэнгэрт өтгөн саарал утаа гарч буйг харуулжээ.
Эл асуудалд Украины талаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Халдлага орон нутгийн цагаар 04.00 орчимд болсон хэмээн Оросын батлан хамгаалах яам мэдэгдэв.
Хотын агаарын довтолгооноос хамгаалах системийг идэвхжүүлсний дараа нисэгчгүй онгоц нислэгийн замаа өөрчилсөн бөгөөд Москвагийн Краснопресненская далан дахь орон сууцны барилга руу унажээ. Тухайн газрын байршилд Засгийн газрын хэд хэдэн байр байрладаг гэж мэдэгдсэн байна.
Тус халдлагын улмаас гал гараагүй бөгөөд хэн ч гэмтэж, бэртээгүйгээс гадна хохирол гараагүй ажээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.