НИЙГЭМ

Ч.Даахүү: "Веган фестиваль”-д 30 гаруй байгууллага олон төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ

Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ- аас “ВЕГАН ФЕСТИВАЛЬ-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж буй.

Тухайн арга хэмжээний талаар Монголын Органик ногоон хүнсний холбоо ТББ-ын менежер Ч.Даахүүтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Веган фестиваль хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байна вэ?

-Энэхүү арга хэмжээ нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй. Энэ жилийн тухайд дэлхий дахинд наймдугаар сарын 26-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй хамтатган “ВЕГАН БОЛ ШИЙДЭЛ” уриатайгаар дор тэмдэглэж байгаагаараа онцлогтой байгаа юм.

-Тус арга хэмжээний гол зорилгын тухайд?

Веган фестивалийн гол зорилго нь

  • Олон нийтэд өнөөдрийн дэлхийн дулаарлын хямрал
  • Уур амьсгалын өөрчлөлт,
  • Амьтны эрх,
  • Амьтан дээр туршаагүй гоо сайхны хэрэглээг хүмүүст таниулах, мэдлэг олгох
  • Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин,
  • Хавдар,
  • Хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,
  • Эрүүл зөв хооллох дадал зуршил, цаашлаад хүний экологийн ул мөрийг бууруулах,
  • Байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын шийдэл нь яагаад веган вэ гэдэгт бүрэн хариулт өгч, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг олгохоор тухайн фестивалийг төлөвлөж ажиллаж буй.

-Фестиваль цаашид зохион байгуулагдах уу?

-Өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд цэцэрлэгт хүрээлэн дүүрэн хүмүүс цугласан. Ихэнх нь "Дараа жил энэ үйл ажиллагаагаа дахиад зохион байгуулаарай" хэмээсэн. Тиймээс энэ жил бид урам зоригоор дүүрэн арга хэмжээгээ зохион байгуулахад бэлэн болоод байна. Манай үйл ажиллагаанд иргэдийн хүлээлт, сэтгэл ханамж өндөр байгаа учир бид үйл ажиллагаагаа цаашдаа тасралтгүй явуулахаар төлөвлөөд буй.

-Энэхүү арга хэмжээнд хэчнээн байгууллага оролцож байна вэ?

-Өмнөх жилийн тухайд 20 орчим байгууллага бидний үйл ажиллагаанд хамтран ажиллаж байсан бол энэ удаад 30 гаруй байгууллага дэмжин ажиллахаар болоод байна. Тухайн байгууллагууд веган хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.

Тус байгуулаадаас онцолвол,

  • Эрүүл бас тэнцвэртэй хооллолтыг эрхэмлэдэг хүн бүрт зориулагдсан үйлчилгээтэй FOODY
  • Мовьёос- өглөөний зөв хоол, цэнэг брэндийг үйлдвэрлэгч МонфүүдЛанд ХХК
  • Эх орныхоо хөрсөнд тарьсан шар буурцгаар үйлдвэрлэсэн Сайн брэндийг үйлдвэрлэгч Шинэ Амгалан дэлхий ХХК

-Энэ жилийн хувьд ямар онцлогтой зохиогдож байна?

-Олон нийтэд зориулагдсан энэ жилийн фестиваль нь

  • Шинэлэг урлагийн тоглолттой,
  • Шагналтай хөгжөөнт тоглоом,
  • Мэргэжлийн эмчийн зөвлөгөө
  • Сонирхолтой зочдоор дүүрэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалан бүх нийтэд чиглэсэн баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр үнэ төлбөргүй зохион байгуулагдахаар төлөвлөсөн.

Тиймээс сонирхсон хэн бүхнийг амралтын өдрүүдээр зохиогдох энэхүү арга хэмжээнд гэр бүл, найз нөхөдтэйгөө хүрэлцэн ирэхийг урьж байна.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button