Роберт Де Нирогийн 80 насны төрсөн өдөр нижгэр боллоо

Жүжигчин Роберт Де Нирогийн 80 насны төрсөн өдөрт шоу бизнесийн томоохон одод цугларчээ.
Тэрээр төрсөн өдрөө Нью-Йорк хотын өндөр зэрэглэлийн итали зоогийн газар болох Locanda Verde-д тэмдэглэсэн аж. Де Нирогийн хамт түүний найз охин Тиффани Чен, тэдний 4 сартай охин Жиа, мөн найз нөхөд нь ирсэн байна.
Де Нирогийн олон жилийн ажлын хамтрагч, дотны найз Мартин Скорсезе бол үдэшлэгт хүрэлцэн ирсэн А зэрэглэлийн хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ.
Зочдын жагсаалтад Ума Турман болон түүний аав Роберт Турман, Лесли Бибб, Сэм Роквелл, Кристофер Уолкен нар багтсан байна.
Бийтлз хамтлагийн дуучин Пол Маккартни болон түүний эхнэр Нэнси Шевелл нар энэ баярыг тэмдэглэхээр хүрэлцэн иржээ. Мөн жүжигчин Алек Болдуин мэс засал хийлгэснээс хойш хэдхэн долоо хоногийн уг арга хэмжээнд оролцохоор ирсэн аж.
Роберт Де Ниро 2023 оны 5-р сард долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан юм. Үүний дараахан Кинг CBS Mornings суваг Де Ниро болон Чен нарын охины анхны зургийг нийтэлжээ.
Эх сурвалж: Etonline
Б.ХУЛАН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүдний шилтэй нөхөр П.Маккартин л байна ш дээ