НИЙГЭМ
Баян-Өлгий: Дуудлага худалдаагаар 15 тонн Алтайн сугас загас агнах зөвшөөрлийг олгоно

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 215 дугаар тушаалаар тухайн онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо, хэмжээ, зүйлийг баталсан.
Тухайн тушаалаар Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс найман угалз, 27 тэх, таван халиун буга, найман зэгсний гахай агнахыг зөвшөөрсөн аж. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих загасны дээд хязгаарыг 15 тонн байхаар тогтоосон байна.
Иймд аймгийн ЗДТГ-аас тусгай зориулалтаар агнуурын амьтад болон загас агнах, барих зөвшөөрөл олгох цахим дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаад байна.
Энэхүү дуудлага худалдаагаар,
- Дөрвөн толгой Алтайн угалз,
- 15 тонн Алтайн сугас загас,
- Зургаан толгой зэгсний зэрлэг гахай агнах зөвшөөрөл өгнө.
Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр
- Нэг толгой Алтайн угалзын босго үнэ 4 сая 440 мянга,
- Зэгсний гахай 1 сая 133 мянга,
- Нэг ширхэг Алтайн сугас загас гурван мянган төгрөгийн үнэтэй байна.
Тус дуудлага худалдааг энэ сарын 28-ны өдөр зохион байгуулна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШҮҮХИЙН ТОГТООЛГҮЙ ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЖ ПРОКУОРОРООР ХЯНУУЛАХГҮЙ ШУУД ЦААЗАЛЖ БАЙГАА ЮМ УУ?
Хөөх ийм их загастай юм уу,эсвэл мөнгө харагдаад үндэсээр нь устгах гээд байгаа юм уу?Тооцолол байгаа байх л гэж найдъя.