НИЙГЭМ

25 настай эрэгтэй зам тээврийн ослоор амиа алджээ

Хан-Уул дүүрэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөж, машины эд ангид хавчуулагдаж амиа алджээ.

Тодруулбал, тухайн дүүргийн автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагдсан, цогцсыг гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 02.45 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын “Хьюндай R210W-9” загварын экскаваторын хойд талаас “Кавасаки” загварын мотоцикл мөргөж, иргэн З /25 настай, эрэгтэй/ экскаваторын хойд хэсэгт хавчуулагдан нас барсан байсан тул “Холматра”-гийн задаргааны багаж ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчид шилжүүлэн өгч ажиллажээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button