Нийгэм мэдээ

13А маягтыг III шатлалын эмнэлэгт дахин авах шаардлагагүй

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн долоодугаар сарын 28-ны 8-р тогтоолоор 2023 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Энэ тогтоолоор наймдугаар сарын 1-нээс эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхэд 13А маягт шаардах болсон нь өрхийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлжээ. Мөн 13А маягт авч, хоёр гурав дахь шатлалын нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд, дахин өөр эмчид үзүүлэх шаардлага гарвал 13А маягтыг дахин бичүүлэхийг шаардаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж, эмч нарт бухимдлаа гаргах болсон байна.

Тус тогтоолын гол зорилго анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, эмнэлгүүдийн ачааллыг зохицуулахад чиглэсэн бөгөөд 0-18 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх үзлэг, хяналтад орох бол 13А маягт шаардахгүй.

Харин бусад тохиолдолд анхан шатны эмнэлэг иргэний эрүүл мэндийн байдалд нь үнэлэлт, дүгнэлт өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай бол хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг рүү өвчтөн илгээнэ.

Шаардлагагүй тохиолдолд анхан болон дунд шатны эмнэлгээс тусламж авах боломжтой.

Мөн 13А маягтаар гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлээд, тэндээсээ өөр эмчид үзүүлэх шаардлага гарвал дахин маягт авах шаардлагагүй юм байна. Өөрөөр хэлбэл эмч иргэнээс 13А маягт шаардахгүйгээр хавсарсан онош гэж үзэх юм байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өрхийн эмнэлгүүдээ чадавхижуулаачээ

Холбоотой мэдээ

Back to top button