Нийгэм мэдээ
Дархан-Уул: 2-6 насны хүүхэдтэй албан хаагчдад цагийн чөлөө олгоно

Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн шинэ жилд хүүхэд нь нэгдүгээр ангид элсэн орж буй төрийн албан хаагчдыг есдүгээр сарын нэгний өглөө ажлаас нь нэг цаг чөлөөлнө.
Мөн 2-5 настай болон нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхэдтэй төрийн албан хаагчдад өглөө, оройд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, авах тус бүр 30 минутын чөлөө олгох тухай өнгөрсөн онд гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр мөрдөнө гэж мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв л дөө. Гэхдээ ажилласан цагаас хасч тооцох хэрэгтэй. 2 цагийн чөлөө өгсөн гээд байсан худал юм байна. 1 л цаг өгч.