Нийгмийн

Эмэгтэй хүнийг зодож хөнөөгөөд унаж явсан машинд нь галдан шатаасан гэх хэрэг прокурорт шилжжээ

-ТАЛИЙГААЧИЙГ НӨХӨР НЬ ХӨНӨӨСӨН ГЭЖ БАЙСАН Ч ШАЛГАЛТААР ӨӨР ХҮН БОЛОХ НЬ ТОГТООГДСОН-

Өнгөрөгч есдүгээр сарын 4-ний өдөр Говь-Алтай аймагт нөхөр нь эхнэрээ хөнөөгөөд унаж явсан автомашин дотор нь галдан шатааж онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэрэг олныг цочирдуулж байв. Урьдчилсан байдлаар талийгаач нөхөр лүүгээ шатахуун хүргэж өгөхөөр яваад маргааш өдөр нь хээр автомашин дотроо нас барсан байхыг нь олсноор түүний нөхрийг хүн амины аймшигт хэрэгт сэжиглэн цагдан хорьсон байдаг.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд нөхөртөө шатахуун хүргээд буцах замдаа талийгаач айлын мал малладаг этгээдтэй таарч, улмаар мөнөөх этгээд түүнийг онц хэрцгийгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн ба үйлдсэн хэргээ нуун далдлахын тулд машинд нь галдан шатаасан болж таарсан.

-ТУХАЙН ҮЕД ХЭВЛЭЛҮҮД ЮУ ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙВ-

Говь-Алтай аймагт оршин суух хаягтай, 45 настай эмэгтэй Б нь өөрийн эзэмшлийн "Тоёото Приус-20” загварын автомашинд гадны нөлөөтэй нас барсан гэх хэрэг тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээхэн гарч олны анхааралд хүрээд байсан билээ.

Ингэхдээ мэдээллийн хуудаснаа гарсанчлан талийгаачийг түүний нөхөр нь “Шатахуун дууссан. Шатахуун аваад хүрээд ир” хэмээн байгаа газартаа дуудаж ирүүлсэн. Харин тухайн үедээ хардалтын улмаас маргалдаж талийгаачийг зодож амь насыг нь бүрэлгээд автомашинд цогцсыг нь хийж галдан шатаасан хэмээж байсан билээ.

Талийгаачийн нөхөр Г.Мөнхбаярыг эхнэрээ алаагүй гэдгийг хамт явж байсан хүн нь гэрчилсэн бөгөөд өдгөө хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон билээ.

Харин бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд хэргээ нуун далдлах зорилгоор унаж явсан машинд нь галдан шатааж хээр хаясан этгээд болох 28 настай Б г цагдан хорьж мөрдөн шалгасан бөгөөд хэрэг нь прокурорын шатанд хянагдаж байна.

Тун удахгүй шүүх рүү шилжих бөгөөд шүүх хуралдааны тов зарлагдах юм.

У.УРАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-17 17:07

Buy Indomethacin Online Discount Legally Elocon Best Website Order Cipro Online Supreme Suppliers [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url]

MatFuse
MatFuse
2020-01-18 18:49

Kitten Amoxicillin Dosage Remanso De Propecia [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] 2 Day Cialis Delevery Prezzi Kamagra In Francia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 23:13

Amoxicillin Allergy Delayed Onset http://cialisir.com - Cialis Purchase Doryx Doxakne Usa Best Website Cialis Acyclovir Without Insurance

Холбоотой мэдээ

Back to top button