Нийгмийн

600 саяын авлигын хэргээр шалгагдсан Н.Энхбаатарыг "МИАТ”-ийн дэд захирлаар эргүүлэн томилох уу

“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авсан гэх асуудлаар АТГ-аас 2018 оны  долоодугаар сард саатуулан шалгаж эхэлсэн. Түүнийг 30 хоног саатуулсны дараа өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан байдаг.

Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн гэнэтийн орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Мөнхүү хөшигний ард “Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын хүн болохМИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Т.Тамирыг харлуулах, албан тушаалаас нь буулгах ажилд Н.Энхбаатар  хэт их оролцсон. Тийм учраас улс төрийн зорилгоор түүнийг хилс хэргээр саатуулсан” гэх яриа ч гарч байв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “МИАТ”  төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарын бусдаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх асуудал нь мөрдөн байцаалтын явцад НОТЛОГДООГҮЙ тул хэрэг хаагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл Н.Энхбаатарын 600 сая төгрөгийн авлигын хэрэг нотлогдоогүй тул "МИАТ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалдаа эргэн томилогдохоор болсон гэх мэдээлэл явж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-04 08:50

Uls toriin zolios baisan shuu de oilgomjto

Oyun
Oyun
2019-11-04 12:13

Shudraga yum yriad baihiin yag bodit baidal iim l baina Olon tumen yalgaj salgaj baigaa

Иргэн
Иргэн
2019-11-04 12:56

Хир зэрэг шудрага хүмүүс төрийн толгойд з�##�арсныг одоо л харьяа?! арай ч эргүүлэн томилохгүй байлгүйдээ?! Харж л байча?!

Зочин
Зочин
2019-11-04 15:26

Shudargaar ajillasan huniig uls turiin zolios bolgoh gej baisan shu de. ajildaa butsaj orj baigaa bol sain l hereg. zarchimch, shudarga zaluu shu dee Enkhbaatar

Холбоотой мэдээ

Back to top button