НИЙГЭМ

Б.Болороогийн нөхөрт дуудлага өгсөн иргэн эрүүл байсныг нь баталжээ

Иргэн Б.Болороогийн нөхөр нь “Хишиг арвин индустриал” ХХК-д ажиллаж байхдаа лифтны хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан. Тус компани хяналтын камерын бичлэгээ ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй хугацаа алдсаны улмаас цогцсыг нь 19 хоногийн дараа олсон байдаг. Шүүх эмнэлгээс талийгаачийг нас барах үед согтолтын зэрэг нь 2.4 байсан гэх дүгнэлт гаргасан нь хэргийг хаах үндэслэл болоод буй. Талийгаачийн эхнэр Б.Болороо үүнийг үгүйсгэн, хэргийг үнэн зөв, шударгаар шийдэхийг шаардан Сүхбаатарын талбайд ээжтэйгээ хамт суулт зарлаад байгаа.

Тэрбээр гурван шаардлага тавьж буй. Тодруулбал,

Нэгдүгээрт: шүүх эмнэлгийг дүгнэлтийн гадаадын байгууллагаар дахин гаргуулах.

Хоёрдугаарт: хэргийн харъяаллыг солиулж, улс руу шилжүүлэх.  Одоогоор тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. 

Гуравдугаарт: дээрх хоёр шаардлага биелэгдвэл мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулах.

Б.Болороогийн тэмцэл үр дүнгээ өгч, нөхрийнх нь амиа алдсан хэргийг Нийслэлийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг руу шилжүүлжээ.

Үүний сацуу хэрэг гарах үед талийгаач руу залган, лифтэнд хүн гацлаа гэж дуудлага өгсөн Мядаг гэдэг хүн Б.Болороогийн нөхрийг эрүүл байсныг хүлээн зөвшөөрч, баталжээ.

Б.Болороо суултаа энэ сарын 14 хүртэл үргэлжлүүлэх зөвшөөрөл авчээ. Хэрвээ ямар нэгэн тодорхой шийдэлд хүрэхгүй, хариу өгөхгүй бол цаашид өлсгөлөн зарлахаар төлөвлөсөн гэнэ. Одоогоор төрийн түшээд, харьяа яам, тамгын газар, “Хишиг арвин индустриал” ХХК-иас ямар нэгэн хариу өгөөгүй, тэдэнтэй уулзаагүй байгаа юм байна.

Одоогоор 2500 гаруй иргэн Б.Болороо болон түүний ээжийн тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зураад байна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-17 20:20

Plavix Discount Vouchers Cost Of Viagra In Aruba [url=http://cialibuy.com]cialis cheapest online prices[/url] Propecia 0.25 Eod Hydrochloro

LesOrdiff
LesOrdiff
2020-01-27 05:29

Cialis Rembourse [url=http://buyciallisonline.com]Cialis[/url] how to purchase accutane Cialis Cialis Laboratoire

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 07:37

Center Kamagra Oral Jelly http://viacialisns.com/# - Buy Cialis Combivent Respimat Price Cialis Viagra Italie

Холбоотой мэдээ

Back to top button