Хордлогод орсон 6в ангиас дахин гурван хүүхэд эмнэлэгт хэвтжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 6в ангийн сурагчид 21 хоногийн зайтай хоёр удаа хордлогын шинж илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Сурагчид эхний удаад түрээсийн байранд, хоёр дахь тохиолдолд сургуулийнхаа үндсэн байранд хичээллэж байсан.
Сүүлд буюу аравдугаар сарын 12-ны өдөр уг ангийн 52 сурагчаас 15 хүүхэд хордлого өгч ЭХЭМҮТ-д хүргэгдэж, хоёр охин, хоёр хүү хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Харин бусад хүүхдийг биеийн байдлыг нь гэрт нь ажигла хэмээн буцаасан. Тэгвэл гэртээ харьсан 11 хүүхдээс гурав нь буцаж ирж, эмнэлэгт хэвтсэн байна. Тодруулбал, нэг охины гар нь татсан, хоёр охины хөл нь мэдээгүйжсэн зовиур намдахгүй байсан учир ирж, эмнэлэгт хэвтжээ. Учир шалтгаан нь тодорхойгүй байдлаар ийнхүү давтан хордлого илэрсэн нэг ангийн таван эмэгтэй, хоёр эрэгтэй хүүхэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.
Энэ тухай сурвалжилгыг ЭНД дарж уншаарай.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
idej uusan zvilsiig ni sain asuumjaar todruulah heregtei! dund angiin hvvhdvvd vdiin hool iddeggvi uchir bie bieniihee hvnsnees huvaaj iddeg. gaduur yu ni medegdehgvi hytadin muuhai vnertei dvpv dalain baitsaa shig yum, belen goimon iheer idej bgaa haragddag
чухам яагаад 1 ангиас 2 дахин хордоод бна гэдэг анхаарал татмаар юм биш үү