Азийн наадмаас хоёр допинг илэрсэн нь "Цагаан туг"-ийн эрсдэлийг нэмэх үү

"Ханжоу 2022" Азийн наадамд оролцож буй манай тамирчдын хоёроос нь допинг илрээд байна.
Азийн наадам допингийн шинжилгээний хариуг цаг тухайд нь, өөрсдийн албан сайт дээрээ мэдээлдэг. Үүнээс харвал,
- Боксын төрөлд алтан медаль хүртсэн Б.Чинзориг
- Хүндийг өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзул нараас допинг илэрч.
Б.Чинзоригийн хувьд метандионин метаболит, Б.Эрдэнэзулын хувьд дростанолон метоболит хэмээх хоёр стероид илэрсэн нь А сорьцоос баталгаажжээ. Тамирчид В сорьц шинжлүүлэх нь нээлттэй бөгөөд үйл явцын хувьд допингийн асуудал хариуцдаг Арбитрын шүүхэд шилжих юм.
2018 оны Азийн наадамд манай тамирчин, МУГТ П.Орхоноос допинг илэрснээр алтан медалиа хураалгасан байдаг.
Үүнээс хойш болон өмнө ийм кэйс тохиолдож байгаагүй юм.
Харин Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас манай холбогдох байгууллагад тавьсан зургаан шаардлагыг хангалтгүй биелүүлсний улмаас Парисын олимпод "Цагаан туг"-ийн дор оролцох эрсдэл бий болоод байгаа. Иймд хэрэгжилтийг ойрын хугацаанд хангахаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж буй.
Тэгвэл дэлхийн олимпын урьтал болдог Азийн наадамд хоёр ч тамирчнаас допинг илэрсэн явдал нь тусдаа шугамаар "Цагаан туг"-ийн эрсдэлийг нэмэх үү гэдэг асуулт бий болгоод байна.
Спорт сонирхогч, судлаачдын зарим нь манай тамирчдын В сорьц хэвийн гарах магадлалтай хэмээн итгэж буй. Жил бүрийн Азийн наадамд допингийн асуудал дэгдэхгүй ч шүүгчээс болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан асуудлаар медалиас м мултрах тохиолдлууд гардгийг тэд онцолж байгаа юм.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эд нар арай дэндэж байна, Ард түмний татварын мөнгөөр бэлтгэл хийчээд, Багш багштай нь бүгдийг нь хөөж явуул
orosuud horlood bnuu
Кк эргүү хүүр вэ
өр ширэндээ баригдсан улсад ер нь энэ олон тамирчны хэрэг байна уу, хайран мөнгө, нийгэм, улс орны хөгжилд ямар үр өгөөжтэй юм бэ, эдийн засгийн хувьд хүчтэй орон бол яахав гэхсэн,
Олимпод орлоо гээд яах юм. Ард түмэн бидэнд юу наалддаг билээ.