УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"Ирээдүй өв сангийн хуримтлал оны эцэст 3.2 их наяд болох тул I сарын 1-нд тусгаарлахаар шийдсэн"

Засгийн газрын өнөөдөр /2023.11.01/-ийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан өр төлж дууссан талаар мэдээлсэн юм.

Тэрбээр "Хөгжлийн банкны нийт зээлийн багц 55 хувь буюу 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй байсан билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд шинээр нэг ч зээл олгоогүй бөгөөд 1.5 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүллээ.

Хөгжлийн банк нийт 720 орчим сая ам.долларын үнэ бүхий бондын өртэй байсан билээ. Нүүрсний экспортын гадаад экспорт нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл ашигтай гарсан юм. Ийнхүү бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 500 сая ам.долларын бондыг өрийг аравдугаар сарын 23-ны өдөр төлж дуусгалаа. Ингэхдээ дараах эх үүсвэрүүдийг дахин санхүүжүүлсэн юм. Та бүхэн нэг зүйлийг анхаараарай. Хэний Засгийн газрын үед өрөнд оруулж, хэний үед төлсөн бэ гэдгийг хараарай.

Үүнд,

  • 2014 онд БНХАУ-аас Хөгжлийн банкны татсан зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
  • 2014 онд Кредит Свисс банкнаас хамтарсан байдлаар татсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
  • 2016 онд АНУ-ын санхүүгийн байгууллагаас татсан зээлийн үлдэгдэл 56.3 сая ам.доллар
  • Бусад богино хугацаат эх үүсвэрийн үлдэгдэл 103 сая ам.доллар байна.

Санхүүгийн сахилга баттай бодлого баримталсны үр дүн ийнхүү гарлаа. Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээрээ гадаад өр төлбөрөө барагдуулсан нь цаашид тус банк хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо" гэсэн юм.

Мөн Ирээдүй өв сангийн талаар мэдээлэл өглөө. Тус санд 2019 оноос хуримтлал бий болсон байдаг. Өнөөдрийн байдлаар 2.8 их наяд төгрөгийн хуримтлалтай болжээ. Оны эцэст 3.2, 2024 онд 4.5 их наяд болох тооцоотой байгаа ажээ. Тус сангийн журамд зааснаар Ирээдүй өв санг 2025 оны нэгдүгээр сарын 1-нд тусгаарлах үүрэгтэй билээ.

Энэ талаар Сангийн сайд мэдээлэхдээ "Манай Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлэхэд Ирээдүй өв сангийн хуримтлал 1.3, Төрийн сангийн үлдэгдэл 1.4 орчим их наяд төгрөгтэй байсан юм. Төрийн сангийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөг болж, нэмэгдэхээр байна. Улмаар Ирээдүй өв санг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр тусгаарлахаар шийдвэрлэлээ" хэмээв.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ирээдүй өв сан руу гар дүрэхгүй гэх баталгаа бий юү?

-Тусгаарлах оныг л татаж байгаа. Хадгалахдаа найдвартай байдлаар зохицуулах зохицуулалтыг хийж өгнө. Сайн түгжиж, эрсдэлгүйгээр хадгална. 2030 он хүртэл зардал гаргах боломжгүй.

Энэ сан дээр корпорац байгуулж, мөнгийг хадгалах үүргийг хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр хэрэг эрхлэх газарт харьяалагдана байх. Хуулиараа ийм байдаг юм. Корпорац үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хөрөнгө оруулалт хийх байдлаар явуулж болдог.

-Хавдрын эмнэлгийг барих асуудлыг яах вэ. Тодотгол хийнэ гэж байгаа шүү дээ?

-ТЭЗҮ нь ирээгүй байна. Тиймээс төсвийг тооцоолох боломж алга. Хоёр эсвэл гуравдугаар улиралд ТЭЗҮ нь орж ирвэл төсөвт тодотгол хийх байдлаар зохицуулж болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 1, 2023 15:42

муу улаан сармагчин чинь юу гээд бас шаагаад унаваа? дандаа гаана та нар худлаа гаана та нар баруун зүүнгүй бас шаана та нар яг үнэндээ тэр хэлээд байгаа ирээдүйн ч гэнүү хэзээний ч гэнүү мөнгө дансанд нь байхгүй л байхгүй юу? Яаг энэмөчид шааж байх хооронд нөгөө болдоггүй бор төмсөг гишүүд нь з�##�гичихсөөн хүртцэн аөөөль хэдүйн янзадчихсан янзлуулчихсан явөө бахөөөөөөөөө

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
11 сар 1, 2023 16:49

хөгжлийн банкны мөнгийг өгөхгүй гэж бодож явцгаасан юм биш үү женкогоос эхлээд

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
11 сар 1, 2023 16:50

манай монголд л тоохгүй болохоол биш бу�####� оронд зээлээ төлөх нь үүрэг гэдгээ сайн мэддэг юм билээ шүү

Холбоотой мэдээ

Back to top button