БНСУ: ЭЕШ-ын үеэр буух, хөөрөх хуваарьтай онгоцны бүх хөдөлгөөнийг хориглолоо

БНСУ-ын сурагчдын ЭЕШ эхлээд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр өдрийн 13:10 цагаас 13 цаг 35 минут хүртэлх онгоцны нислэгийг түр хязгаарлажээ. Учир нь онгоцны дуу чимээ чухал шалгалт өгч буй сурагчдад саад учруулна хэмээн үзэж, дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, энэ цагт сурагчид Англи хэлний сонсох шалгалтаа өгөх хуваарьтай аж. Тиймээс тухайн хугацаанд буух байсан онгоц агаарт 30 минут хүлээх бөгөөд хөөрөх онгоц ч мөн адил нислэгээ хойшлуулах болжээ.
Мөн энэ үеэр тус улсад сургуулийн ойролцоо цагдаа, түргэн тусламж, онцгой байдлынхан бэлэн байдалд ажиллаж сурагчдад тусламж үзүүлдэг. Ингээд зогсохгүй мотоциклтой иргэд нэгдэж шалгалтаас хоцрох эрсдэл үүссэн сурагчдыг хүргэж өгч туслахаар нэгджээ. Өнөөдөр тус улсын 504,588 сурагч элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч, дарааллын тоогоор их сургуульд орно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uls ni ard tumen ni uneheer setgeltei yum da iim bhad uls oron uudluhgui yahaw de manaid bol dairch murguud yvna da
ГАЗАР НУТАГ БАГАТАЙ БОЛОХООР ...
МАНАЙХ БОЛ АРАЙ ТЭГЭХГҮЙ БХӨ