НИЙГЭМ

С.Тайван: Цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 2,715 дансан дахь 4.6 тэрбум төгрөгийг царцаасан

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус газраас кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас цахим мөрийтэй тоглоомтой хэрхэн тэмцэж байгаа тухай мэдээлэл өгөв.

Дэд хурандаа С.Тайван: 2020 оноос хойш цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн харицлага хүлээлгэхээр шилжүүлсэн. Одоогоор 204 хэрэг шалгагдаж байна.

Мөн нийт 3,508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхийг хаасан. 2,715 дансыг хаасан. Эдгээр дансанд нийт 4.6 тэрбум төгрөгийг царцаасан. Мөн цахим мөрийтэй тоглоомд уриалдаг 102 фэйсбүүк групп, пэйжийг усгуулах саналыг хүргүүлээд байна.

Монголд үүнээс гадна цахим мөрийтэй тоглоомд хамаг хөрөнгөө алдаж, амьдралаараа хохирч буй иргэд маш олон байна. Өөрөөр хэлбэл, цахим мөрийтэй тоглоомд та ялах ямар ч боломжгүй. Уг тоглоомын цаана хүн хяналт тавьж байдаг эсвэл хиймэл оюун ухаан ажиллаж байгаа. Иймд цахим тоглоомд ялах ямар ч боломжгүй гэдгийг иргэд ухамсарлах хэрэгтэй байна" гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button