Нас барсан сонсогчийн ээж: Хүүг маань эмчдээ үзүүлэх гээд ортол аранзаа аваад зайл гэсэн байсан

Өнөөдөр /2023.11.21/ Туушин зочид буудлын хурлын танхимд "Ахиад өгөх амь алга, одоо зогс" нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийн үеэр цэргийн албанд болоод цэрэг батлангийн сургуульд очоод зуурдаар нас барсан залуусын ар гэрийнхэн хэргийг дахин сөхөж буй юм.
Тэдний нэг болох Хөвсгөл аймгаас ирсэн, хүүгээ 2022 онд Дотоод Хэргийн Их Сургуульд явуулаад алдсан ээж ийнхүү ярьж байна. Тэрбээр, "Миний хүү 2022 онд Дотоод хэргийн их сургуульд элссэн. Энэ хугацаанд надад маш олон кэйсийг хэлдэг байсан. Жишээлбэл, хоолой нь өвдөж сургуулийнхаа эмнэлэгт үзүүлэхээр ороход аранзаа аваад зайл, чамаас гадна бие нь өвдөхгүй залуус олон бий. Энд ирж хэвтэх гээд байх хэрэггүй гээд үзээгүй байсан. Дараа нь цагаан сараар гэртээ ирэхэд хацар нь халцраад хөхөрчихсөн байсан. Үүнийг асуухад та хүнд битгий хэлээрэй, муулбал намайг ална, болохгүй. Хүү нь эр хүний сургуульд сурч байгаа шүү дээ гэсэн. Энэ мэтээр олон зүйл бий. Хүүгийн маань найзыг дээд курсынх нь ах нар зодож эрүүг нь хугалж ухаан алдуулаад, шүүгээнд хийж орхисон байсан хүртэл тохиолдол гарсан.
Миний хүү өнгөрсөн оны зургаан сард есөн давхраас унаж амиа алдсан. Тухайн үед дэргэд нь 6-7 сонсогч байсан гэдэг. Бид бичлэг авах гэтэл есөөс өглөөний зургаа хүртэл бичдэг камерны бичлэгийнх нь 3-6 цаг хүртэх бичлэг байхгүй болчихсон байсан. Ингээд л миний хүү амиа хорлосон болоод дууссан. Тухайн сургуулиас над руу нэг ч удаа яриагүй, асуухад бид завгүй ажилтай байсан л гэж хэлсэн" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүүхдээ яаж ийж байгаад цэрэгт явуулахгүй гэж бодох боллоо.
Сонсогч байхаасаа ийм зэрлэг байвал ажил дээр гараад хэцүү л юм байна. Сонёогч нь их дээд сургуульд сурч байхдаа иймэрхүү танхайн хэрэгт холбогдвол шууд хөөдөг баймаар байна.
ДАРАМТЛААД СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛД ОРУУЛААД ТЭГЭЭД ӨНДРӨӨС ШИДЭЭД АЛЧИХСАН БАЙНАШТ ТЭР АРАНЗАА АВААД ЗАЙЛ ГЭЖ ХЭН ХЭЛСЭН ЮМ ТЭР Л ТАНАЙ ХҮҮХДИЙГ АЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? ИРГЭДЭЭ ЦЭРГИЙН НАСНЫ ХҮҮХДҮҮДЭЭ БИТГИЙ ЦЭРЭГТ ЯВУУЛААРАЙ АЛАХ НЬ ЭНЭ МЭТЭЭР ХОРООГООД ДУУСГАХ НЬ
Algasaad surchih mdhgv yma
Huuhduudee tseregt yavuulahgui baiya. Eh orondoo hereggui baij bno ar gertei hetegtei..Tsergiiheniig undseer ni ogtsruulbal yadiin bgaa yum.
Хохирогчид нэгдэх цаг болсоон хичнээн залуус амь насаараа хохирч үлдэх ёстойн бэ залуус цэрэгт явахаас айж бна тэдний буруу биш дарга нарын хүүхдүүдийг эхлээд цэрэгт явуул
Эвий дээ яасан олон хөвгүүд амь эрсдээ вэ ????????????????
Арми гэж солиорсон алуурчдын гарт өсгөж өндийлгөсөн хүүхдүүдээ өгөхгүй. Амьд ирлээч эрэмдэг зэрэмдэг эрүүл юмгүй ирнэ
ШУТИС ХААИС СУИС шинэ оюутныг их дэглэдэг
Шаагаад байгаарай
Эвий дээ яасан олон хөвгүүд амь эрсдээ вэ ????????????????
Өндрөөс унасан гэх дүгнэлттэй ар гэрүүд нэгдвэл бас л сонин юм болох байхдаа
манай Монголын арми гэж нэг л их дэглэсэн, зодож дарамталсан адгын хар новшнууд л байдаг биздээ? Тэр хэдэн офицерууд гэдэг сдаа хар архичид нь гэр бүлийнхээ авгай хүүхдээ хүртэл нэвширтэл зодоод байж байдаг!!!!!! тэгээд л нэг их эрт юу юуны тухуйгүй 40 гарсан болоод л тэтгэвэрт гараад татвар төлөгчдийн мөнгөөр баахан өндөр тэтгэвэр тогтоолгоод л архидаад, авгай хүүхэн эргүүлээд банзалтаад л явж байдаг шт вахаха! Монголын арми гэж шал хэрэггүй, хэдэн цэргийн дарга нар нь гэж новшын авлигачид, ёстой татан буулгаж, хуулийнхаа дагуу 60 хүртэл ажиллаж байвал таарна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Боловсрол нимгэн мал адгууснаас нэг их дээрдэх юмгүй нөхөд байдаг ш дээ
Армийг татан буулгая
Татан буулга
Эрэгтэй хүнд аймаар дарамт, дэглэлт ирэх юм аа.
ҮГ ТАСАЛЖ ХАЯДАГ ХОЦРОГДСОН САЙТ
Tseregt ahlagch darga nariin arhidalt ih baigaa l daa
Эх орноо хамгаалах үүрэг хүлээсэн Цэрэг эрс алуурчдын гарт дуусах бололтой.
Миний ач хүү 2021 онд дотоод хэргийн их сургуульд заавал сурна гэсээр байгаад орсон 2-р курсын 3-4 залуус зодож мөнгө төгрөгийг нь удаа дараа дээрэмдсэн болохоор нь нэг удаа өөрсөдтэй нь 2уул зодолдсон байгаа юм гэтэл нөгөө дарамталтаг залуу чих сэтэлж гоо сайханд гэмтэл учруулсан гэж мөнгө нэхээд дээрээс нь сургуулиас нь хөөлгөсөн гэх мэтийн жишээ яривал зөндөө л юм бна
Гол нь ДХДС олон салбартай захирал гэх ялзарсан хүн хүүхдийн ирээдүйг бодохгүй өөрсдийн талын хүмүүсээр тойрон хүрээлүүлсэн модон толгой байдгийг өөрчлөх хэрэгтэй
Тэр шуламсуудыг нь бүгдийг нь дүүжлээсээй
vneheer aimshigtai setgel uvduj bna ex ornoo gsn zaluuchudaa ygd iim bolgoj bgaa ymbee mongol hvnii saruul uhaan chin tegeed envv???
Өглөөний мэнд
Бид жилийн 2%-ийн хүүтэй 5,000,000-900,000,000 долларын зээл олгодог маш найдвартай санхүүгийн байгууллага юм.
Одоо зээл авах хүсэлт гаргах цаг болжээ. Хэрэв танд яаралтай зээл хэрэгтэй бол надтай нууцаар холбогдоно уу. Баярлалаа