Нийгэм мэдээ

Цаашид өвлийн хүйтэн өдрүүдийн тоо 8-36 хоногоор багасна

АНЭУ-д болж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 28 дугаар бага хурлын дээд хэмжээний хуралдаанд болж байна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа. Тэрбээр энэ удаа агаарын хэм, дулааралтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, "1940-2020 оны хооронд 80 жилийн хугацаанд монгол улсын агаарын хэм 2.46 хэмээр нэмэгдсэн. Ялангуяа 1980 оноос хойш эрчимтэй нэмэгдсэн тооцоо судалгааны дүгнэлтүүд гарсан. Бид нар цаашдаа яах ёстой вэ агаарын хэм хэдэн хэмд очих вэ гэдгийг зөв тооцож мэдээллүүдээ бэлтгэн хүргэж байхгүй бол уур амьсгалын өөрчлөлт хүний биед сөргөөр нөлөөлж эхэлсэн судалгаа олон оронд гарсан байна.

2030 он гэхэд Монгол улсын агаарын хэм 0.7-1.4 хэм, 2050 он гэхэд 1.1-2.9 хэмээр, 2080 он гэхэд 1.2-6.5 хэмээр дулаарна гэдэг тооцооллыг эрдэмтэд гаргажээ. Нэг талаас дулаарал явагдах нь сайн мэт боловч нөгөө талдаа маш олон асуудал дагуулдаг.

2080 он гэхэд зуны улиралл хуурай халуун өдрүүд нэмэгдэх, өвлийн улиралд өдөр дараалсан цастай өдрүүд нэмэгдэх магадлал өндөртэй гэж тооцоолжээ. Дулаарал явагдаж байгаатай холбоотойгоор цаашдаа хүйтний өдрүүд багасна. Жилд хүйтний өдрийн хэмжээ 8.8-36.9 хоногоор багасах төлөвтэй. 2080 он гэхэд магадгүй 36.9 өдрөөр хүйтэн өдрийн тоо багасна гэсэн үг. Дэлхийн дулаарал нь зуны хэт халалт, аадар бороо гэх мэт гамшигт үзэгдлүүд ихээхэн болно." гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Түмэндэлгэр Х
Түмэндэлгэр Х
2023-12-04 08:21

Олон чух�##� тоо баримт байна. Шийдвэр гаргагчид үүнийг шат шатандаа анхаарч баримтлах л хэрэгтэй дээ. Өмнөговь аймгийн хувьд БОАЖЯамны зүгээс Засгийн газраас шахаж байгаа Өмнөговьд гуравдахь боомт болох Өлзий-Цагаан дэлийн боомтыг дэмжихгүй байх хэрэгтэй. Энэ боомт нээгдвэл түүнийг дагаад TNC, WWF зэрэг олон улсын байгууллагаас гаргасан говийн өмнөд бүс дэхь Экологийн хувьд чух�##� ач холбогдол бүхий олон чух�##� газруудад 20 гаруй нүүрсний уурхай нээгдэх болно. Энэ бол говийн экосистемийн хувьд сүйрэл шүү. Түүнээс гадна Баянхонгорын Шинэжинстийн Хотгорын уурхайгаас Өмнөговийн Гурвантэсийн Шивээ хүрэн тийш явуулахаар зүтгэж байгаа нүүрс тээврийн замын трассыг ТХГазар дундуур явуулж байгааг өөрчлөх нь чух�##�. Энэ зам ховор чух�##� олдвор бүхий Үлэг гүрвэлийн өлгий нутгууд, Цоохор ирвэс тэргүүлсэн олон чух�##� биологийн төрөл зүйлийн тархац нутгийг устгана шүү.

Зочин
Зочин
2023-12-05 09:03

Дарга нар маань уур амьсга-лын хур�##�д оролцож байгаа нь сайн хэрэг. Бидний нөлөө ч гэж юу байхав. Гэхдээ ядахдаа бид цаг уурын та-лаар цэгцтэй нэгдсэн ойлголттой болж, ус цаг уурын хүрээлэн маань мэдээгээ олон улсын стандартаар, зөв найруулан хүргэдэг болох байгаа гэж найдна. Ядаж л хамгийн дээд та-л нь төд хүрч хүйтэрлээ гэдэг эргүү яриагаа болих байгаа. Монгол хүн хүйтрэхийг чангараад дээшлээд явчлаа гэж ойлгодог. Уг нь доошоо л унаад байгаа юм шүү дээ. Мөн 0-с дээш л бол дулаан, доош бол хүйтэн гэж ойлгодогоо өөрчлөх байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button