СПОРТ

Дэлхийн аварга болсон Монголын цорын ганц бүжигчин

Дэлхийн аварга бүжигчин Н.Онондарь Герман улсын аваргад гурав дахиа түрүүллээ. Түүний тухай 2019 оны арваннэгдүгээр сард бичсэн нийтлэлээ сэргээв.

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь бүжигчин Нэргүйн Онондарь. Өдгөө Германд амьдардаг тэрбээр тус улсын “Grun gold” хамтлагийн гишүүн. Н.Онондарь өнгөрсөн жил БНХАУ-д болсон латин америк бүжгийн ДАШТ-д “Grun gold” хамтлагийнхны хамт оролцоод түрүүлж, монгол түмнээ төдийгүй германчуудыг баярлуулав. Тэгэхдээ 17 жил тээсэн мөрөөдөлдөө хүрсэн Н.Онондарь монгол бүжигчин дэлхийн аварга болж чадахыг тэгж батлан, анхны жимийг нь гаргасан юм.

Хэдийгээр Н.Онондарь өөр орныг төлөөлөн ДАШТ-д оролцож, алтан медаль хүртсэн ч дэлхийн есөн удаагийн аварга хамтлагийн бүрэлдэхүүнд багтана, тэдэнд тоогдоно гэдэг том амжилт билээ.

Уржигдар “Grun gold” хамтлагийнхан Германы аваргад 13 дахиа түрүүлж, алтан медаль хүртсэн.

Багийн тэр тусмаа бүжгийн спортод тамирчин бүхний оролцоо чухал. “Grun gold”-ын гаргасаар буй амжилтад Н.Онондарийн оролцоо, үүрэг чухал нөлөө үзүүлж байгаа нь мэдээж.

ДЭЛХИЙД АЛДАРТАЙ “GRUN GOLD” ХАМТЛАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД ИНГЭЖ БАГТЖЭЭ

Н.Онондарь багаасаа Германд сурах хүсэлтэй байсан нь 2015 онд биелсэн. Анхандаа хэл сурахын зэрэгцээ нийгмийн ажлаар тэнд очсон юм билээ. Хүний нутагт очсоныхоо дараа Германд жил бүр болдог фестивальд оролцож байх үеэр нь “Grun gold”-ын дасгалжуулагч Роберто Албанесе түүнтэй уулзан, хамтлагтаа бүжиглэхийг урьжээ. Н.Онондарийн бүжиглэх ур чадвар, гадаад төрх, бусадтай харилцах чадвар түүний анхаарлыг татсан юм билээ. Гэхдээ Н.Онондарийг хамтлагтаа шууд аваагүй. “Манай хамтлагийнхантай бүжгийн бэлтгэл хий. Ур чадварыг чинь харгалзаж байгаад явцын дунд хэрхэхээ шийднэ” хэмээн хэлсэн гэдэг. Түүнийх нь дагуу Н.Онондарь 2016 онд хамтлагийнхантайгаа хоёр сар бэлтгэл хийжээ.

Тэр жил Н.Онондарь Германы болон ДАШТ-д оролцохын төлөө зүтгэсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чадаагүй. Улмаар тухайн оныхоо аравдугаар сард Монголдоо ирж, жил гаруй эмчилгээ хийлгэн, биеэ тэнхрүүлжээ. Тэглээ гээд Н.Онондарь бууж өгөөгүй. Харин ч бүр өөрийгөө хурцлан, 2017 оны арваннэгдүгээр сард Германд буцаж очжээ. Тэгээд “Grun gold” хамтлагтай гурван жилийн гэрээ байгуулсан юм. Ер нь Н.Онондарь яг “Grun gold” шиг хамтлагийн гишүүн болохыг багаасаа мөрөөджээ.

Монгол, Германы бүжгийн спортын дэг, сургуулилалт ондоо. Хүний нутагт амьдрахад хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас авхуулаад “зовлон” их. Бүжиглэж, сурахын зэрэгцээ цагийн ажил хийдэг нь түүнд нэлээд дэм болдог гэнэ. Бусадтай харилцах тусам хэлнийх нь мэдлэг улам ахисаар байгаа нь мэдээж.

“Grun gold” хамтлагийн бэлтгэл, тэмцээний бүх зардлыг цаанаас нь даадаг. Тэд холбоондоо сар бүр хураамж төлдөг. Үүний сацуу томоохон арга хэмжээ, хүлээн авалтад бүжиглэж олсон мөнгөөрөө санхүүгийн зарим асуудлаа шийддэг юм билээ.

ДАШТ-д ТҮРҮҮЛЭХИЙГ 17 ЖИЛ МӨРӨӨДЖЭЭ

Н.Онондариар хүчээ сэлбэсэн “Grun gold” хамтлагийнхан жил гаруйн хугацаанд багийнхантайгаа бэлтгэл хийгээд 2018 оны ДАШТ-д оролцсон юм. Дэлхийн шилдэг хамтлагийн бүжигчин болох нь нэр төрийн хэрэг. Ялангуяа бүжгийн спортоор дэлхийд ноёлдог Германы хамтлагийн бүрэлдэхүүнд багтана, тэднийг төлөөлөн ДАШТ-д оролцоно гэдэг том амжилт. Нөгөө талаар тэр хэрээр шалгуур өндөртэй нь мэдээж. Өнгөрсөн жил л гэхэд “Grun gold” хамтлагийнхан жилийн турш 16 бүжигчин бэлдэж, наймыг нь сонгоод ДАШТ-д оролцуулжээ. Тэдний нэгт нь Н.Онондарь багтсан юм.

Н.Онондарь дэлхийн аварга болохыг 17 жил мөрөөдөж, уйгагүй хөдөлмөрлөсөн. Тэгснийх нь үр дүн өнгөрсөн жил гарч, тэрбээр мөрөөдөлдөө хүрсэн юм. Гэхдээ тийм ч дардан замаар хүрээгүй. ДАШТ-ий үеэр “Grun gold” хамтлагийнхан гурван үзүүлбэр үзүүлсэн юм. Шигшээд өрсөлдөх үеэр Н.Онондарийн гар хальтиран, азгүй тохиолдлоор том алдаа гаргажээ. Тэгэхэд ёстой шоконд орж, багийнхныгаа хөөдчихлөө, амжилтаас нь хойш татчихлаа гэж бодоод их харамссан гэнэ. Тэмцээний дүн гартал түүний санаа зовлоо юм билээ. “Grun gold”-ынхон ДАШТ-д бүжсэн шинэ үзүүлбэрээ зургаан сар гаруй хугацаанд уйгагүй бэлдэн, давтжээ.

https://twitter.com/i/web/status/1069821815353004032

Н.Онондарь ДАШТ-ий алтан медаль хүртээд зогсож байхдаа ер сандраагүй “За, ингээд дэлхийн аварга боллоо, зорилгодоо хүрлээ л гэж бодсон” гэнэ.

Тэрбээр дэлхийн шилдгүүдтэй гурав дахь удаагаа өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байсан юм билээ. Н.Онондарь ДАШТ-д өмнө нь 2012, 2014 онд Монголоосоо бүжиглэн, зургаан жилийн өмнө X байрт шалгарсан юм. ДАШТ-ий дараа аав, ээж хоёр нь “Охиноороо бахархаж байна” гэж хэлсэн нь түүний сэтгэлд хамгийн тод үлдэн, их урам өгчээ.

ГЕРМАНД СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖЛЭЭР СУРДАГ

Н.Онондарь Германы Бремен хотын их сургуульд спортын сэтгэлзүйч мэргэжлээр сурч, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллан, Монголынхоо олон тамирчныг амжилт гаргахад нь дэм болохыг хүсдэг гэнэ. Бүжгийн спортоор хичээллэн, сурахын зэрэгцээ хажуугаар нь ажил хийх амаргүй. Тиймээс бүхажлаа нарийн хуваарийн дагуу төлөвлөн, бусдын итгэлийг алдахгүйг хичээдэг гэнэ. Н.Онондарь өглөө хичээлдээ яван, үдээс хойш ажлаа хийж, орой бэлтгэлээ хийдэг. Ер нь 24.00 цаг дөхүүлээд харьдаг юм билээ. Заримдаа ажил нь амжихгүй явсаар шөнө харих ч үе бий гэнэ.

Германд амьдрахад өртөг өндөртэй. Н.Онондарь цагийн ажил хийдэг болохоор цалингаараа бүхнийг зохицуулахад бэрх. Заримдаа цалин нь хэрэглээнд нь хараахан хүрдэггүй гэнэ. Тийм үед эцэг, эхээсээ санхүүгийн тусламж хүсдэг юм байна.

Түүнээс мөрөөдлийнх нь тухай асуухад “Нэг их том биш ээ. Хэний ч өмнө хэлэх үгтэй, хийсэн юмтай, нүүр бардам амьдарвал л болоо. Мэргэжилдээ тэргүүлэх хэмжээнд өөрийгөө хөгжүүлж, бүжгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг” хэмээн даруухан хариулав.

ТАВАН НАСТАЙДАА БҮЖИГЛЭЖ СУРЧЭЭ

Н.Онондарийг таван настай байхад ээж нь түүнээс “Төгөлдөр хуур, бүжгийн аль нэгээр нь сурах хэрэгтэй. Алийг нь сонгох вэ” гэж асуухад нь бүжиг гэж хариулснаа ер мартдаггүй гэнэ. Тэгэхэд ээж нь  түүнийг Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулжээ. Бүжгийн спорт Монголд дөнгөж хөгжиж байсан үе л дээ. Тэнд 11 нас хүртлээ бүжиг заалгаад Мөнгөнхуяг багшийн шавь болсон юм. Н.Онондарийн гэрийнхэн бүгдээрээ бүжгийн спортод эвсэлтэй, хорхойтой, элэгтэй гэнэ лээ.

ГАНЦХАН ЖИЛ ХИЧЭЭЛЛЭЭД БОДИБИЛДИНГ, ФИТНЕСИЙН УЛСЫН АВАРГА БОЛСОН

Н.Онондарь цөөнгүй авьяастай. Бүжгийн спортоос гадна бодибилдинг, фитнесээр хичээллэдэг. Ганцхан жил хичээллээд бодибилдинг, фитнесийн улсын аварга болсон ховор амжилт түүнийх. Тэрбээр эл спортоор хичээллэсэн жилээ буюу 2015 онд УАШТ-д түрүүлсэн юм.

Түүнд УАШТ-ээс гадна олон тэмцээний түрүү, медаль бий. Харамсалтай нь, одоо эрүүл мэндийн шалтгааны улмаас бодибилдинг, фитнесийн бэлтгэл хийн, тэмцээнд оролцож чадахгүй байгаа гэнэ.

“БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА” ШОУНД ТҮРҮҮЛСЭН

Бүжгийн спортоор 18 дахь жилээ хичээллэж буй Н.Онондарь УАШТ-ий зургаан алтан медальтай. Тэрбээр цөөнгүй тэмцээн, шоунд өөрийгөө сорьсны нэг нь “Би бүжиглэж чадна”. Тус шоунд 2011 онд оролцохдоо түрүүлж, олны талархлыг хүлээсэн юм.

Н.Онондарь чөлөөт цагаараа усанд сэлэн, ном унших дуртай. Заримдаа өдөржингөө орноосоо босолгүй унтах дуртай, тэгэхээр нуль кайф мэдэрч, эрч хүч авдаг гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саруул
Саруул
11 сар 12, 2019 16:44

Ямар гайх�##�тай мундаг юм бэ??? Дахин дахин баяр хүргэе, Спортын гайх�##�тай сэтгэл зүйчтэй болохнээ Монгол улс

зочин
зочин
12 сар 5, 2020 10:03
Reply to  Саруул

юуныхэн монгол бүсгүй байхав эцэг нь м�##�айз эх монгол харваас ирлийз хурлийз байх чинь цэвэр х�##�х цус биш ээ

MatFuse
MatFuse
2 сар 2, 2020 21:09

Priligy Packungsgro?En http://viacialisns.com/#663 - cialis 5 mg Amoxil Sale Buy Cialis Levitra Generika Wo Kaufen

StevSlarie
StevSlarie
2 сар 6, 2020 06:41

Fluoxitine Without A Prescription http://buyciaonlinex.com/# - Buy Cialis Cheap Soft Tab Viagra Cialis Propecia Dosis Aprobada

LesOrdiff
LesOrdiff
2 сар 10, 2020 02:04

Rezept Viagra Arzt http://abcialisnews.com - Buy Cialis Us Cheap Viagra Cialis Can You Get Viagra Without A Doctor

uher
uher
12 сар 5, 2020 10:49

Bdag l devsger bn un surtein

Эмээ
Эмээ
12 сар 6, 2020 07:13
Reply to  uher

Ямар атаархуу үхэр вэ. Чи энэ охин шиг бусдын төлөө өөрийгөө дайчлаад сурч боловсорч чадахуу.

dapoxetine priligy uk
dapoxetine priligy uk
9 сар 26, 2021 02:43

Original Flagyl

Cialis
Cialis
10 сар 30, 2021 19:14

Viagra For Sale In Alaska

order viagra online next-day
order viagra online next-day
10 сар 31, 2021 03:08

Cialis Funciona Siempre

propecia regrowth
propecia regrowth
11 сар 3, 2021 04:46

transderm#l cialis

side effects of viagra
side effects of viagra
11 сар 3, 2021 11:45

Non Presciption Cephalexin

cronadyn vs priligy
cronadyn vs priligy
11 сар 11, 2021 12:14

Priligy Usa Vente

buy ivermectin for humans
buy ivermectin for humans
11 сар 13, 2021 22:30

Buy Cheap Viagra Online Uk

cialis online without prescription
cialis online without prescription
12 сар 9, 2021 14:34

Propecia In Men

gabapentin withdrawal
gabapentin withdrawal
12 сар 10, 2021 06:16

Buy Antabuse Online

Зочин
Зочин
2 сар 9, 2025 20:15

wow

Холбоотой мэдээ

Back to top button