Нийгэм мэдээ

Ricchi E Poveri нарыг Италийн ЭСЯ-наас урьж, 300 хүний дунд тоглолт хийжээ

Италийн алдарт хамтлаг Ricchi E Poveri, алдарт дуучин Riccardo Fogli, Al bano, нар арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Монголд 30 хүний бүрэлдэхүүнтэй иржээ. Италийн элчин сайдын яамнаас зохион байгуулсан "La Notte Leggendaria" буюу "Домгуудтай үдэш" тоглолт өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ний өдөр "Шангрилла" зочид буудлын "Ballroom" танхимд болсон байна.

"Домгуудтай үдэш" тоглолтын урилга

Олон нийт дунд уг тасалбарын үнийг 2000 евро буюу одоогийн ханшаар долоон сая 600 мянган төгрөг гэж байгаа бөгөөд бид энэ талаар тодруулахаар Италийн элчин сайдын яамтай холбогдлоо,

Тус газраас "Одоогоор манай байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй, тасалбарын үнийн талаар мэдэхгүй" гэж бидэнд хариуллаа.

Тэгвэл "Домгуудтай үдэш" тоглолтыг "М-Си-Эс" группийн захирал Ж.Оджаргал, "Өгөөж чихэр боов" ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, УИХ гишүүн П.Анужин тэргүүтэй монголын бизнесменүүд болон улсын их хурлын гишүүд, урлаг соёлынхон үзжээ.

Ricchi E Poveri, хамтлаг нь Sarà perchè ti amo, Mama Maria дуугаараа дэлхийд алдартай юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-11 12:41

Ит�##�ид байгаа Монголын элчин Нарантунг�##�аг гэж дипломат ажлын туршлагагүй, хийх, хэлэхээ олж ядсан баян авгай бий. Яаж яваад ч тэнд очцийн. Уг нь тэтгэвэртээ л сууж баймаар.. Гэтэл яасан? Энэ хэдийг авчирж монголын баячуудын х�##�аасыг сэгсрэх мэргэн санаа олж. Тэрэнд нь энд байгаа Ит�##�ийн ЭСЯ татагдан орж гэж ойлгогдож бн. Иймэрхүү хувийн чанартай арга хэмжээг зохион байгуулахад ЭСЯ, тэр тусмаа гаднын орноос манайд суугаа ЭСЯ татагдан орох нь бүдүүлэг, байж боломгүй үйлдэл. ЭСЯ-ны нэрээр урилга гардуулж, хөрөнгөлөг хүмүүсийг цуглуулан зугаа цэнгэлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь улстөр-бизнесийнхний хууль бус үйлдлүүд ар араасаа илэрч, ард түмний амьдр�##� өдрөөс өдөрт уруудан доройтож төр засагтаа итгэл �##�драад байгаа энэ цаг үед дэндүү доромжилсон, өдөөн хатгасан өнгө аястай харагдахгүй байна уу? Суугаа орондоо төрийг төлөөлнө гэдэг ард түмнээ төлөөлж, ард түмэндээ үйлчилнэ гэсэн үг. Нийт ард түмэндээ сайхан тоглолт үзүүлчихье гэсэн бол өөр хэрэг. Ха�##�ттай тоглодог нь яаж байгаан? ЭСЯ оролцсон учраас энэ өндөр үнэтэй тоглолтын з/б, үнэ, орлого ашгийн т�##�аар олон нийтэд мэдээлэх нь зөв. Одоо байтлаа ЭСЯ-дууд бизнес хийдэг болсон уу тээ?

Зочинuur
Зочинuur
2023-12-12 11:51

Анужин гэж гейша стилтэй.боловсон,соёлтой ичингүйрч нам дуугаар н�##�ь н�##�ь ярьсан киноны дүрийг ч чадварлаг эзэмшиж эзэмдсэн.

Back to top button